УЛС ТӨР

Өрсөлдөгчгүйдээ итгэсэн У.Хүрэлсүхийг С.Ганбаатар “СЭРЭЭЖ”, З.Энхболд нар “ХОРСОВ”

Эрх баригчид чухам нарийн ухаан гаргаж, Ерөнхийлөгчийг шахан, ХҮН, МАХН, АН-ын зарим хэсгийг авангаа хэвлэлийн салбар дахь сөрөг баазуудаа хүртэл базлаа гэсэн. Байхгүй. Ердөө хоёр хуушуур үмхэх хооронд У.Хүрэлсүхэд хамгийн их “шавар хаах” С.Ганбаатар МАХН-аас гарангуутаа АН-д элсчихэв.

Н.ЭНХБАЯРЫН ҮНЭ ЦЭНЭ АЛГА ХӨРВҮҮЛЭХ ТӨДИЙД ҮГҮЙ БОЛОВ

МАН-ынхан ёстой махаа идэж, генсек, спикер, Ерөнхий сайдаар оролцуулсан ажлын хэсэг байгуулж байж, Н.Энхбаяраар  “Хамтръя” гэдэг үг хэлүүлсэн. Саяхан шүү, бүр. Ерөнхийлөгчийн төмөр замыг өнгөрөгч оны намар магтах үеэс нь эрх баригчид МАХН-ыг тойглож эхэлсэн.

Эцэст нь арайхийн, хоёр сайдын суудал, гурван агентлаг, дэд сайд тэргүүтэн амлаж, Н.Энхбаярыг Шадар сайд эсвэл НҮБ рүү явуулж өгөх тохироогоор хамтрах болсон. Гэвч С.Ганбаатар МАХН-аас гарснаа зарлах төдийд л Н.Энхбаярыг тийн хамаг хүчээ зарж, найрсны хэрэг МАН-д үлдсэнгүй.

ТЭГЭХЭЭР С.ГАНБААТАР НЭР ДЭВШИХЭЭР БОЛЧХОВ УУ”

Уржигдархан яг ийм нөхцөл байдал арай чиг үүсчихнэ гэх төсөөлөлгүй байсан. Гэвч төсөөллөөс давлаа. С.Ганбаатарыг АН-д биш жижиг намуудад элсэнэ гэх таамаг байсан ч бүр хамгийн тухай суудлыг нь сонгов. Тиймээс дээрх гарчгийн асуулт зүй ёсоор тавигдаж эхэллээ.

Юуны өмнө О.Цогтгэрэлийн АН-д С.Ганбаатар элссэн нь цэвэр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаа. Тэрбээр 2017 оны сонгуульд яг ийм байдлаар С.Ганбаатараар дамжуулан, М.Энхболдын саналыг хувааж байв. Нэгэнт өөрөө нэр дэвших боломжгүй учраас эцсээ хүртэл У.Хүрэлсүхийг хамгийн сайн хорлож чадах дүрийг зүтгүүлэх логик эндээс уншигдаж байна.

-З.ЭНХБОЛДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ МӨРӨӨДЛИЙГ ХОЁР АН ХААНАА ШИНГЭЭХ ВЭ-

З.Энхболдын бүр эртнээс хүсч ирсэн мөрөөдөл нь Ерөнхийлөгч болох явдал. Тэрбээр яг энэ тооцооллыг бүр 2016 оны сонгуулийн дараа тархиндаа зурж, намынхаа дүрэм журмыг боловсруулсан байдаг. Тэр ч утгаараа З.Энхболд нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхийг хаасан дүр гэдгээр тодорч буй.

Саях өдрүүдэд М.Тулгат, О.Цогтгэрэл нар уулзаж, З.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаар санал солилцсон нь тодорхой болсон. З.Энхболдын хувьд М.Тулгаттай ил муудалцсан нь ч бизнесээрээ холбоотой гэгдэж буй. Харин О.Цогтгэрэлийн сонгуульд тэрбээр хамгийн итгэлтэй хүн болох З.Нарантуяаг ажиллуулсан. Тэд ийм л ойр очсон гэсэн үг.

Тэр ч утгаараа яг эцсийн мөчид хоёр АН нэгдэж, З.Энхболдыг дэвшүүлэх санал дээр гар барьж мэдэхээр. Гэвч С.Ганбаатарыг урвуулсан Ерөнхийлөгч мэдээж үл явцыг зүгээр хараад суухгүй юм.

Ц.ОЮУНГЭРЭЛ, Н.АЛТАНХУЯГ, Р.АМАРЖАРГАЛ НАРЫН “ЖИЙГДЭГСЭД”

Уг нь Ерөнхийлөгч хэрэг бишдээд эхлэнгүүт Н.Алтанхуягийг өөрийнхөө оронд дэвшүүлэх хувилбар дээр хэсэг төвлөрсөн. Гэвч энэ нь болж өгөөгүй. Тиймээс ч дараачийн хүнээ сонгосон, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Эрдэнэтээс нэр дэвшснээрээ ижил талтайг басхүү анзаарчихад гэмгүй.

Одоогоор Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нэр дэвших дотоод сунгаанд оролцоно гэдгээ зарласан. Гэвч багийн тоглолт муутай, яг тулсан асуудал дээр сайн боловсролтой хэдий ч амин хувиа л бодож ирсэн Р.Амаржаргал намаасаа дэмжлэг хүлээхэд асар хэцүү. Ц.Оюунгэрэл түүнээс нэлээд өнгөлөг хэдий ч эрчүүдийнхээ хар хорыг дийлтлээ хаа байсан, харлуулах сэдвүүд ч өчнөөн бий түүнд.

-ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЗАХИАЛСАН ДҮРТЭЙ Ч МАН-ЫН ХАЛААСАНД ОРСОН-

Эл нам Ерөнхийлөгчийн сонгуульд анх ороцоно гэдгээрээ онцлог. Тэд ил цагаан МАН-ын халаасанд орцгоосон ч Ерөнхийлөгчөө ард түмнээсээ асуух хэлбэрийн аян эхлүүлсэн юм. Иргэд ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Баабар, Д.Энхбат нарыг хамгийн их захиалсан гэх мэдээлэл бий.

Эдний нэр двэшигч бэлгэдлийн шинж чанартай, гоё дүр үзүүлээд тайзнаас буух хүлээлттэй байгаа нь нууц биш. Гэхдээ л Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын бүдүүн баараг, боловсрол нимгэн нөхдийн дэргэд шинжллэх ухаанч хандлагатай даруухан хүн нэр дэвшвэл хичнээн сайхан харагдах.

У.ХҮРЭЛСҮХИЙН НЭР ХҮНД ЖИНХЭНЭЭСЭЭ САЙН БАЙГАА ЮУ

Эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол дүрийн нэр хүнд үнэхээр сайн байгаа юу гэх асуудлыг сөхье. МАН-ын нэг онцлог нь судалгааг жинхэнэ утгаар нь сайн хийж, олон нийтийн санаа бодлыг байнга хянаж байдаг явдал. Баахан сүржигнэж, шинжлэх ухаанч биш хэтдийсэн муу томилгоонууд олныг хийснийхээ дараа гэнэт хариуцлагаас зугтчихсаныг олон нийтэд сайшааж хүлээж аваагүй.

Нэр хүндийн судалгаа нь сүүлийн саруудад буурсаар байгаа тул МАН улам бүр сандарч, түүнд төвөг удах бүхнийг мөнгөөр худалдаж авч буй. Ерөнхийлөгчийг өрсөлдөөнөөс хасч, МАХН-тай арайхийж эвсээд санаа амрах гэтэл С.Ганбаатар урвачихлаа. Тэгэхээр МАН-ынхан дахиад л өрсөн тоглоомоо засах шаардлагатай тулгарав.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Нэр дэвшигчээ нөхөн зарлах боломж ирэх сарын 10-д хаагдана. Тэр бол АН-ын хамгийн эцсийн хугацаа. Энэ хооронд намууд өнөө маргаашдаа нэр дэвшигчээ дотооддоо тодруулж, СЕХ-д мэдээлэх зэрэг процессууд өрнөх юм. Гэвч яг эцсийн мөчид 10 хоногийн дараа У.Хүрэлсүхтэй АН-аас хүн өрсөлдөх үү. Өрсөлдвөл хэн байх вэ гэдэг нь тодорхой болно. Тодорхой байгаа нь, У.Хүрэлсүх огт өрсөлдөгчгүй биш юм. Үүнийг өчигдрийн үйл явдал харууллаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

44 Сэтгэгдэл

  1. Яаж ч бодсон Ганбааерөнхийлөгч болбол дээр дээ. Засагт хян####т бий болно Оюу толгой нааштай шийдэгдэнэ.

  2. АРДЧИЛСАН НАМ НЭРТЭЙ БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ, ЭЛВЭГДОРЖ БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ С.ЭРДЭНЭ РЕЦЕДЕВИСТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР ТЭЭР 2000 ОНД НАМБАРЫН ХҮҮ ХААН БОЛЖ МАН 72 СУУДАЛ АВАХАД ХИЛ ДЭЭР ДАГЖИН ЧИЧИРЧ БИДНИЙГ АРД ХОРШОО СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ЦОХИСОН ДАМПУУРУУЛЖ ИДСЭН ХЭРГЭЭС ӨРШӨӨ БИД НАР ТА НАРЫГ 2004 ОН ХҮРТЭЛ ИДЭХЭД ЧИНЬ ЯМАР Ч СААД БОЛОХГҮЙ ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ГУЙН СӨГДӨЖ ОРГОЖ АМЖСАН БАЙНА, АМЕРИК РУУ. ТЭГВЭЛ ЭНЭ ПРОЦЕСС ДАХИН 2021 ОНД ДАВТАГДАХ БОЛЖ БҮҮР МАН-ЫН ХҮРЭЛСҮХ ЛУЙВАРЧИНТАЙ ХАМТРАЛЦАЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШОРОНД СУУЛГАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ХАМАГ ХҮЧЭЭР ХҮРЭЛСҮХЭД АРЫН АЛБАНД ЗҮТГЭЖ БАЙНА, ЭЛДЭГДОРЖ /ЭЛИЙДОРЖ/ ТА НАР ХАРВУУ???? УЛС ТӨР ГЭДЭГ НЬ МОНГОЛД ИНГЭЖ ЯВАГДДАГ БАЙНА.

  3. Эрдэнээ ер нь хэний төлөө ингээд сандраад байнаа? Энэ хүн Хүрэлсүхэд жинхнээсээ барьца####уулсан бололтой. Хүмүүсээ сайн анхаараад бодоод үзье. Ганбаатар ардчилсан намд орж байгаа нь юу нь болохгүй гэж . Тэр чинь сөрөг хүчний нэр хүндийг дээшлүүлээд зогсохгүй баялагийг шудрага хуваарилахад дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Тэгвэл энэ уриа С.Эрдэнэ гэдэг АН-ийг сөнөөх да####гавартай биеэ худ####дагчид та####агдахгүй байна. Эрдэнийг дагаж байгаа тэнэгүүд одоо болиочээ.

  4. Боловсролгүй, жудаггүй, худ####ч, дүр эсгэгч хүнд яасан дуртай юм бэ энэ хүмүүс. Дээрээ з####чихаад муулж кайф авч байх гэж тэр үү. Нэг ч олигтой ерөнхийлөгч гаргахгүй юм. Түдэв гуайг гаргахгүй байж Очирбатыг гаргасан гэхээр л тодорхой юм даа.

  5. сонгуулийн хороо эвэлэлдэхгүй бол АН ыг бүртгэхгүй биз дээ энэ удаа сонгуульд оролцоод яахав дээ

  6. Ganbaatar turiin terguun bh hun bish shu Huuramch diplomoor ard tniig huurch Ih hurald songogdoj bsn, uildverchni evleliiig yostoi gazar ch ugui budaa bolgoson Er n bol gaihaltai dur esgegch !

  7. Энхбаяр чи новш юм даа ард түмэнээс урв####аа шорондоо хэвтэж байв#### таарсан авилгын эцэг юм байна

  8. mongoliin zaya tushbel gambaa ylnaa gambaa zobhon ouy tolgoi yridag oor uych yrij baigaagui humuus ataarhagchid gambaag poporloo gedeg ymarch tiim poproh zuil gambaad baigaaguig odoo nudeeree harj baigaa baih gambaad amijilt demjnee chi bol ardiin huuhed

  9. Та нар сайн бод доо Монгол улсын ерөнхийлөгч гөлжгий З.Энхболд гээд, шижиг бас зэвүүн хүрмээр байгаа биздээ. Бие нь хүний т####, Билэг оюун нь хагас солиотой, Бэлгэ эрхтэн нь хүүхдийх шиг гэж З.Энхболдыг Дашб####бар хэлсэн байдаг.

  10. Та нар сайн бод доо Монгол улсын ерөнхийлөгч гөлжгий З.Энхболд гээд, шижиг бас зэвүүн хүрмээр байгаа биздээ. Бие нь хүний т####, Билэг оюун нь хагас солиотой, Бэлгэ эрхтэн нь хүүхдийх шиг гэж З.Энхболдыг Дашб####бар хэлсэн байдаг…

  11. Датакомын Энхбат дэвшвэл эрүүл сэтгэлгээтэй хүмүүс бүгд дэмжинэ. Гэвч тийм иргэдийн тоо хэд байна, мань хүн өөрөө дэвших үү гэдэг асууд#### байна даа

  12. Ганбаатар бол сэтгэцийн өвчтэй, эрүүл хүн биш. Өвчин нь сэдэрсэн харагдаж байна лээ. Ийм ерөнхийлөгчөөр Монгол яахав. АН ч зөвшөөрөхгүй. Ийм будлиан хийгээд бүтэхгүй.

  13. зиаг ингээд Урвагч Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болох Сэрүүн зүүд Будаа болов оо , Иргэд Сонгогчид одоо Алтанхуяг, Ганбаатар нарын ####ь нэгийг нь Ерөнхийлөгчөөр сонгоно, Хүрэлсүх одоо Яая гэхэв Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэгч боллоо доо,

  14. Baabaraas l deer ter bol zugeer l niitlelch uuriigee ih yumand bodson sonin gar ard tumniig doromjildog AN-in hulgaich narig hamgaaldag tuunii setgedeg setgelgeeg medne medehgui yum shig yaridag doromjildog gantsaaraa ih medegch bolj toglodog erunhiilugch boloh yamarch undeslel baihgui 40 uus deesh nasnihan uh geed zarlasan odoo uuruu 40 uus deesh garsan uuruu uheh bolson daldaas MONGOL chuudig doromjilj yariltslaga ugdug bichdeg unen sonin gar uls turd baih yosgui hun shuu gomddog MU-in niigem edin zasgin hugjil tsuuhun mongolchuudin emh tsegtstei bolovsrolin ijil undur tuvshind yaj hureh gesen orchin yein shinjleh uhaanig herhen nevtruuleh hugshin erdemted nigemtei herhen hul niiluuleh gesen yumaa l yarij bichne bizdee uh gej heldeg ni yu gesen ug yum hulgaich ene ugend durgui ee gomdloo tailj bna

  15. ГАНБААТАРЫГ ДЭМЖИНЭЭ АН Д ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БАЙГААД Ч БҮГД БӨЛДӨГДҮҮЛЧИХСЭН БАРЬЦААНД ОРСОН ХҮМҮҮС

  16. СҮ БАТБОЛД ЭМ СИ ЭС РИОТИНТОГИЙН ДААЛГВАР БИЕЛҮҮЛЭГЧ МАН ХҮҮК ОДОО Л ХОНШООРОО ТАС ЦОХИУЛАХ БОЛНО

  17. Хэхэхэ юун Ганбаатар вэ? Энэ хүн Ерөнхийлөгчид жулдахын дээдээр жулдана. Урваж шарвасан хүн хамгийн аюултай. УИХ-д бол суугаад хэрүүл тэмцдээ хийж байхад болохгуй юм ####гаа. Ерөнхийлөгчид бол үгүй ээ. Хамгийн их улс төрийн нүүдэл тоглоом хийдэг хүн шүү дээ. Ямар ч барьцгуй, с####хи хаашаа Ганбаа тийшээ хүн

  18. Үмхий боловсролгүй дүр исгэгч хиншүүг хэдэн үмхий орк л дэмжинэ новшын улс төрийн ########## д####д ороосой

  19. Хүрэлсүх гарахгүй л байв#### өөр хэн ч гарсан яахав. МАН-г дэмжиж явсан одоо араараа тавиулсан юм шиг л санагдаад байна даа

  20. Хүүк ёстой хэрэггүй шүү. Женкогоосоо ялгагдах юм байхгүй. Зи ч мөн адил хувийн хонзогнол ихтэй. Амаржарг#### бол үлбэгэр. Нэр хүндгүй л болоод байгаагаас биш С.Баяр, Ц.Элбэгдорж нарын сэхээтнүүд уг нь Ерөнхийлөгчийн дөртэй, эд хав нь яг таарсан, улс төрийн ####сын хараатай улс юмсан. Даанч өөрсдөө унасан ойчсон хүүхдүүд уйлдаггүй юм хойно тэд дэвшээд дэмжлэг авахгүй нь тэдний ####даа. Хүн намаас эд хав нь таарсан асуудлыг өргөн зургаар харж чаддаг, хувийн ба өвөрлөөд байдаггүй, тулхтай хүнийг дэвшүүлээсэй билээ. Тэгэж байж л ТЭНЦВЭР, ХАРИУЦЛАГА бий болох юмсан. Ээ дээ ард түмэн хөөрцөглөж, давхисан сэтгэлээр Хүүкийг л сонгочихгүй юмсан хэдүүлээ. Бүр илүү б####аг тарих хүн шүү юун Женко…

  21. Одоо ####ьч т####аараа eрөнхийлөгч болчмоор хүн Сү. Батболд л байна даа. МАН буруу хүн дэвшүүлэхээр иргэд өөр хэнийг ч хамаагүй дугуйлчихдаг гашуун туршлагыг давтуулж болохгүй. Түүний чинь гайгаар монголчууд , монголын төр 4 жил зовлоо шүү. Тэр гамшигаас арай гэж с####чихаад дахиад өар нэг гамшиг эсвэл түрүүчийн хүний уяаны нохой сонгогдчих вии

  22. ХҮН – С НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОЦГООЁ. ЯАГААД ГЭВЭЛ СҮҮЛИЙН 30 ЖИЛД АН, МАН Л БАЙСАН. ҮР ДҮН НЬ АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХУВИЙН ЭРХ АШГААР ХӨРӨНГӨ
    ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН ГЭХ МЭТ ЯВСААР ХАМГИЙН ОЙРХОН НЬ САРАНГЭРЭЛ АВГАЙТАЙ ХАМТ Х ҮЧЭЭ НЭГТГЭЭД ҮЙ ТҮМЭЭРЭЭ КОВИД 19 -Н ХАЛДВАР АВААД ҮХЭЛ ТООЛООД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ ДЭЭ

  23. Босоо боловсролгүй Ганбаатар хамгийн доройн. Нэр дэвшиж байгаа хүмүүсээс тэнгэр гхзар шиг ялгаатай. Бүдүүлэг, төрд ажиласан туршлагагүй хүнийг ард түмэн сонголоо юу. Гудамжны тэмцэгч аод түмний эв нэгдлийн хамгаадах уу. Дэлхийн шившиг.

  24. Хулхи хурандаач их тэнэг хун уу эсвэл ####бан туша####д тм их дуртай хун уу саяхан намыхаа хулгайчаас с####на гээд солиороод бсан эрх мэдэл дутагдаж ба шүдгуй арслан гээд солиороод бсан сая тэгээд су батболд энэ тэрээсээ с####ахгуй ясан юм бэ 70 тэрбумыг ам####хад таг дуугуй дээр нь энэ хулхи хураанд тууштай бх зан чанар дутагдаж ба урвагч хулгайч нартайгаа дорхноо эвлэлдээд нэгдчих юм ж мөнхбат ми энхболд гд хажуугаар эд мөнгө ####бан туша####ын маш д####д шун####тай хулхи ба ,одоо тгд Ёрөнхийлөгч болоод яах гд бгаа юм бол бух эрх мэдлийг засгын газартаа авчихсан шуух эрх мэдэлийг прокурорыг авилагтай тэмцэх газарыг авсан ёрөнхийлөгч ёстой бэлэг дэмбэроийн ####бан туша#### хулх хурандаа тэнд очиод нөгөө л шүдгуй арслан гд хуцаад суух уу дахиж хулхи хурандаад хулихдуулмааргуй ба шүү

  25. Монголчууд ямар их ой санамж муутай юм Мананг таслан зогсоосон ганц хүн бол Хүрэлсүх энэ хүн бол жинхэнэ удирдагч ард түмэн чамд итгэж байгаа шүү Ерөнхийлөгч болоорой

  26. Босоогоос Хук нь дээр байхаа, босоод еерийн гэх толгой, ар т####, херенге менге байхгуй тул хэнтэй нийлж хэний эрх ашгийг хамга####ах гь ойлгомжтой, утсан хуухэлдэй л болно ш дээ

  27. Devhreg Ganbuushiig hen demjihev dee.
    Tuunii uls turiin tovch “zamnal” n:
    MUE-n gazryg zarj bayajsan
    HanUulchuudyg hulhidsan,
    LuBoldyg sandargaj saasan munguuruu Darhanyg hulhidsan,
    Hun namyg samarsan,
    Erdenetiihniig murilaa,
    Mahnyg bas haiaj garaad hen gedgiig n ANyhan tanij medeed ner devshilteer unagav.
    Iim “aguu” amjilt gargaj dee

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button