НИЙГЭМУЛС ТӨР

Г.Батбаяр: Б.Содномдаржааг ганц алгадсаныг эрүүдэн шүүлт гэж тайлбарлаж байна

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал 14 цаг 45 минутанд дахин эхэллээ. Танхимын гадна шүүгдэгч талын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ШҮҮХ ЭНЭ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ-

Тэрбээр, "Эрүүдэн шүүсэн гэх бичлэг дээр болж буй үйл явдал бол тагнуулын тагнан турших үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулж, хамгаалагч оруулсан. Тагнан турших ажиллагаа явагдаж нэг нь нөгөөгөө алгадангуут, гүйж ороод, одоо болиорой гэж салгана гэх боломжгүй шүү дээ.

Шууд зод, балба гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Ямар нэг байдлаар нотлогдохгүй. Ц.Амгаланбаатар хүн алсан гэж яриад байхад, үнэн худлыг нь шалгах зорилготой л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн шүү дээ. Тэгээд нэг алгадчихаж байгаа нь эрүүдэн шүүх биш.

Хохирогч нарын ар гэрийг шүүх хуралдаанд оролцуулах ямар ч боломжгүй. Шүүх ажиллагаанд ямар этгээдүүд оролцох ёстойг зааж өгсөн хуулийн заалтаар түр хорооныхныг хүртэл оролцуулсангүй шүү дээ. Ажиглагч гэдэг статус байхгүй.

Ж.Батзандангийн яриад байгаа, 460 хоног зодсон энэ тэр шал худлаа. Байгаа бичлэг нь ердөө тэр юм. Хоригдлуудын хоорондоо зодолдож буй энэ үйлдлийг танхайрах, эрүүл мэндэд хохирол учруулах гэж л нэрлэнэ. Ганц Б.Содномдаржааг алгадсаныг эрүүдэн шүүлт гэж тайлбарлах гээд байгаа нь буруу.

Би шүүхэд бүрэн итгэж байгаа. Шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-08-12 15:27

TEG gevel manai ulsiin toriin deed alban tushaaltan bnaa.

Холбоотой мэдээ

Back to top button