УЛС ТӨР

Ерөнхийлөгчид С.Эрдэнэ талын АН-аас С.Эрдэнэ өөрөө нэр дэвшихээр боллоо

М.Тулгат даргатай Ардчилсан намаас зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах дотоод сонгуулийн дүнг танилцууллаа. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг цар тахлын үед цахим сонгуулийг хэд хэдэн удаа үүгээр амжилттай зохион байгуулж чадлаа гэж онцлов.

Тодотгол: Хэдийгээр М.Тулгат намын даргаар сонгогдсон ч УДШ бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийн даргын бүртгэлийг хэвээр үлдээсэн юм. Энэ Ардчилсан намыг С.Эрдэнийн тал гэх нэрээр олон нийт ойлгож буй.

Цахим сонгуульд нийт 75879 гишүүн санал өгч, 53.07 хувийн ирц бүрджээ. Үүгээр:

  • Д.Ганбат – 637.29 оноо
  • Л.Гүндалай – 1463.92 оноо
  • Р.Амаржаргал – 1826.03 оноо
  • Ц.Оюунгэрэл 1719.43 оноо
  • С.Эрдэнэ 1953.05 оноо авчээ.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах АН-ын дотоод сунгаанд ялалт байгуулсан байна.

Мэдээлэл өгөхөд, нөгөө талд О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН мөн ижил сонгууль явуулж байгаа. Уг сонгууль цахимаар биш уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүн нь маргааш зарлагдах юм. Уг сонгуульд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар өрсөлдөж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

21 Сэтгэгдэл

  1. Цэцэг ичээм хөөрхөн чамайгаа……. гээд нэг дуу байлаг даа. Тэрэн шиг ЭЛЭГ ХӨШӨӨМ ЭРДЭНЭ ЧАМАЙГАА…. гээд дуулах цаг ирж дээ. Түй түй.

  2. Тэмцсэний хүчинд хэргээ бүтээлээ одоо МАН даа үйлчилж хэргээ цайруулна даа .Амиа бодъё АН тэртээ тэргүй дууссан

  3. Тэмцсэний хүчинд хэргээ бүтээлээ одоо МАН даа үйлчилж хэргээ цайруулна даа Амиа бодъё АН тэртээ тэргүй дууссан

  4. Гайхаад барахгүй. Сод ухаант, гайхамшигт удирдагч таныг нэр дэвшиж байгаад ямар их баярлаж байнаа. Ха ха.элэг хөшлөө шог үзэгдлээ болио. АН удирдаж чадахгүй шороотой хутгасан хүн ард түмнийг , Монголын хувь заяаг нам шигээ болгох нь. Ичиж амьдар.

  5. Нөгөө т####аас нэр дэвшиж байгаа хоёрын хэн нь ч ш####гарсан бай СЕХ хүлээж авахгүй. Дээд шүүх татг####зсан.

  6. 1. АН, МАН-ын ####инаас нь Еөк гарсан жонхуу шорон явах нь тодорхой боллоо.
    2. Хиншүү маргааш өөр намд элсэх магадл#### ихэслээ.
    3. АН тарж, үнсэн дундаас нь 2 холионы наманцар гарч ирэх магадл#### бий болж бна.

  7. Энэ дүн ш#### худлаа. Нийт гишүүдээ оролцуулахгүй, өөрийн хүрээллийн хэдэн хүнээсээ сан#### авчихаж байгаа байхгүй юу. АН-ын нэр дэвшигчийг соногоно гэж бодож байсан, одоо болилоо. ХҮН нам ямар хүний нэр дэвшүүлэхийг харна.

  8. С. Эрдэнэ Хүрэлсүхэд “сюрприз” барьж гэм нүглээ хамга####уулахаар хичээл зүтгэл гаргахаар зүтгэж байх шив.

  9. ЭЭ хөөрхий, очиж очиж Эрдэнэ шүү. Энэ бол зүгээр л шоу. Эрдэнэ өөрийгөө л гаргана ш дээ. Манай нийгмээс үтэр түргэн “тусгаарлагдах” ёстой, хамгийн хэрэггүй хүн Ерөнхийлөгч болно гэнээ. Хүн ч гэж дээ, хүн л харагддаг болохоос амьнаас ч дор ухамсартай … За за, муу амьд явахаар, сайн үх гэдгийг Эрдэнн болоод бусад бүх урвагч, хулгайч, луйварчин, авилгачин, дээрэмчид бүгд ойлгоосой.

  10. Эрдэнэ өөрийгөө голохгүй маа. Монголын ард түмэн Эрдэнийг сонгочхын гэнээ. Харин Эрдэнээс нийгмийн даатг####ын идсэн мөнгийг нэхмээр байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button