Нийгмийн

Р.Амаржаргал: Шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой байсан

М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчийн сунгааны тухай мэдээлж, дүнг танилцуулсан. Тус сунгаанд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд:

  1. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  2. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
  4. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  5. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн. 

Тэгвэл АН-ын дотоод сонгууль 53.07 хувийн эрцтэй санал хураалт болжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат 637.29 оноо, УИХ-ын гишүүн Л.Гүндалай 1463.92 санал, Р.Амаржаргал 1826.3 оноо, Ц.Оюунгэрэл 1719.43 оноо авснаас С.Эрдэнэ 1953.5 оноо авч тэргүүлсэн билээ. Сонгуулийн дүнгийн тухай Р.Амаржаргал мэдэгдэл гаргалаа. Тэрбээр

“Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ,

АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна.

Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай” гэсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

22 Сэтгэгдэл

  1. Ингээд л өөрсдийгөө т####цуулаад хуваагаад байдаг юм даа. Эрдэнээд сан#### өгсөн намын гишүүд чинь одоо тэгээд хэн болох юм. Амаржарг#### аа. Чи ийм л ард байж байгаад ашиг авах гэдэг хүн нь бүр ил боллоо

  2. Амаржарг#### аа одоо больж үз. Чи овоо улс төрч байсан бол сан#### аваад гараад ирэх чинь яасийм. Дандаа зөрүүд их ухаантай улс төрч шиг хөгийн шийдэл гаргасаар байгаад 30 жилийг ардаа орхисон ч ш дээ. Одоо зүгээр л АН даа сан#### аа өгөөд жирийн гишүүнээрээ яв. Битгий гоншигноод бай. Угаасаа ард түмэн тэнэг биш болохоор чамд сан#### өгөхгүй л байгаа нь харагдаж бна.

  3. эрдэнэ вангийн ХОЛСНИЙ троллууд яасан идвэхтэй дайрч байна танай эрдэнэ ван еронхиилогч болж чадахгуй ээ гутамшигтайгаар ялагдана амаржарг#### дэвшсэн бол Ман. д аюултай байлаа хохино муу м####нуудаа

  4. энэ хүүк жонхуу мэншэт нар г####зуурч байхад юу хийсэн юм бэ ядаж ганц үг ган хийсэнийг чинь санахгүй юм байна бидон ########## б####ай тэгээд чи нэр дэвшиж байхад эрднээс өөр тэгээд хэнийг сонгох юм бэ

  5. Эрдэнэ Тулга бацааныхаа тлгойг яаж эргүүлэхээ мэднэ. Цахим сонгууль бол ямар ч дүнг яаж ч өөрчилж болно. Хэнч ш####гаж чадахгүй.

  6. Одоо буруу хараад уйлж байгаад ч гэсэн Эрдэнээг дэмжээд гаргах хэрэгтэй. Тийм биз дээ манай уха####аг ард түмэн ээ.

  7. Мэдээж шударга болно гэж байхгүй ээ. Монголд болсон сунгаа шүү дээ. Ийм зарчимаар явсаар төрд шург####ан ордог шүү дээ…

  8. Ene nuhur ugaasaa butehgui. 2000 ond ANy suulchiin Erunhii said bsan. Tegeel AN amarhan jargaa biz dee. Tuuh arai uur tuvshind gehdee davtagdaj bna daa. Spiralaar yavdag gee biz dee?

  9. Будаа ч будаа ч гэхлээр сахлаа будав гэдэг шиг ардчл#### ил тод байд#### эрх чөлөө гэж донгодоод нам ч үгүй боллоо. Дуракууд МАН ын шидсэн ясанд нэг нэгнээ буруутган тэмцэлдсээр одоо нам ч үгүй боллоо!!!Ардчл####ын ####тан хараацай, хувьсг####ын партизан гэж хөөрөгдөн тэмцэлдэж бусдын идэш, инээд болсоор 90оны хүсэл мөрөөдөл шатсан цаас болж байгаад Ардчл####ын олигарахууд буруутай , Элбэгээ буруутай !!!

  10. Амаржарг#### шиг ганцаар тоглогч, бөөрөнхий үхээнц дорой өвгөн одоо хэнд ч хэрэггүй ээ! Алуурчин эрдэнэ ########

  11. Эрдэнэ ####уурчныг хэнч дэмжээгүй өөрөө сан#### луйвардаж гарч ирлээ. Ардчилсан нам яг Эрдэнэ Элбэгдорж хоёртойгоо адилхан болжээ. Одоо АН тараа

  12. Амаржарг#### мэдэж л байсан , харин энэ сиймхийгээр өөрөө гарчихна гэж бодсон. Иймээс Эрдэнийг дагасан. Тулхтай улс төрч гэж боддог байсан. Одоо бол огтхон ч дэмжихгүй. Олон гишүүд , дэмжигчдээ ####дсан даа. Итгэх боломжгүй хүн гэдгээ харуулсан.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button