УЛС ТӨР

У.Хүрэлсүх, Д.Энхбат нарын ӨРСӨЛДӨГЧ НЬ Н.Алтанхуяг уу, С.Эрдэнэ үү

Цар тахалд “дарлуулж” буй монголчууд, улс төрчид ямар ч байсан төрийн тэргүүнээ сонгох сонгуулиа хийх нь.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн хүрээнд УИХ-д суудалтай МАН, АН, Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, батламжиллаа.

-У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АВААС УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХҮЧЭЭ НЭГТГЭНЭ-

МАН-аас намын дарга, Ерөнхий сайдаар таван жил ажиллаад төрийн тэргүүнд санаархаж ажлаа өгсөн У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар батламжиллаа. Энэ сонголт аль эртнээс тодорхой байсан гэж хэлж болно. Түүнийг батламжилсан даруйд мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлэв. Мөрийн хөтөлбөрийнх нь гол цөм санаа нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох аваас УИХ, Засгийн газартайгаа хүчээ нэгтгэж ажиллах гэнэ.

-Н.АЛТАНХУЯГ УУ, С.ЭРДЭНЭ ҮҮ-

Харин хоёр хуваагдсан АН-аас сонгогдсон хоёр нэр дэвшигч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол будилаан таригчид болох нь тодорхой боллоо. Тодруулбал О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бусдаасаа “тасархай”  сонгогдов. Түүний хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөх хамгийн шаанс өндөртэй нь.

Харин М.Тулгат даргатай АН-аас намаа “шалбаагт хутгаж”, өнөөдрийн энэ уналтад хүргэсэн С.Эрдэнэ нэр дэвшсэн нь хамгийн сонин байлаа. Түүнийг аль эртнээс МАН-ын “гар хөл” болсон гэх хардлагууд гарах болсон. Тиймээс нэр дэвшиж буй нь сонгогчдын саналыг хуваах башир төлөвлөгөө ч байж мэдэх нигууртай. Ямартаа ч АН-аас нэг л хүн нэр дэвших ёстой. Харин С.Эрдэнэ үү, Н.Алтанхуяг уу гэдэг л сонин байна. Энэ намын хоёр хуваагдсан асуудлыг Дээд шүүх ч шийдвэрлэж чадаагүй. Учир нь өөрсдөө зохицуудах асуудал хэмээсэн юм.

-УЛС ТӨРӨӨС ХОЛДСОН Д.ЭНХБАТ ЭРГЭН ИРЛЭЭ-

Харин УИХ-д ганц гишүүний суудалтай Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат, нийтлэлч Б.Баабар, Б.Болдсайхан эмч, Б.Жаргалсайхан, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нарын хүмүүсээс сонголтоо хийсэн. Харин ялагч нь “Датаком ” -ын Д.Энхбат байв.  Түүний хувьд өмнө нь нэг удаа УИх-ын гишүүнээр ажиллаж байсан ч улс төрөөс ангид байхаар шийдсэн нэгэн. Гэтэл энэ удаа улс төрд эргэн орохоор шийдсэн байх юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button