Хууль

УБЕГ-ын байцаагч С.Эрдэнэд АН-ын шинэ тамга олгосон маргааныг хэлэлцэнэ

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдэгийн маргааныг  давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэх юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь Ардчилсан  намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өгөөд байсныг буцааж авах хүсэлт гарган, шинэ тамга тэмдэг гаргуулж авсан байдаг.

Хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын өмнө ашиглаж байсан тамга хүчингүй гэж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон.

Үүнийг Ц.Тувааны тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тус гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн.  Ингээд АН-ын шинэ тамгыг хүчингүй болгосон.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button