СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Дараагийн тэргүүн хатагтай ХЭН байх вэ

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулсан. МАН-аас У.Хүрэлсүх, Зөв хүн электорат эвслээс Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат дэвшихээ зарлаад байгаа. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нар дэвшихээр сонгогдсон.

Ямартай ч эдгээр дөрвөн нэр дэвшигчээс дараагийн Ерөнхийлөгч тодорно. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байхаас гадна хилийн чанадад эх орноо төлөөлөх гол нүүр царай болсоор ирсэн. Ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай нар ч энд онцгой үүрэг гүйцэтгэдэг нь олон улсын жишиг билээ.

Тэгэхээр сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс ямар тэргүүн хатагтайтай болох бол?

Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг

No description available.

“Форум” нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. Тэд Оросод суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй. “Датаком” компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.

Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй Д.Оюунцэцэгийг ууланд алхагчид харин андахгүй. Тэрбээр “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн юм.  Д.Оюунцэцэг 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР (Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байжээ.

Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгэ

May be an image of 7 people and people smiling

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гэргийг Х.Сэлэнгэ гэдэг.Тэрбээр Ардчилсан намын аппаратад ажиллаж байсан ажээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тэрбээр 60 гаруй нярай хүүхдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн бэлэглэж байсан юм.

У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг

No description available.

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд анх утсаар танилцаж байжээ.

У.Хүрэлсүх энэ тухайгаа Би цэргийн сургуулийн гуравдугаар курсын оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсын хэдэн нөхөр нэгдүгээр курсын нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ?” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн дурссан байдаг.

У.Хүрэлсүх, Л.Болорцэцэг нар хоёр охины ээж, аав болсон бөгөөд хуримаа хийгээд 30 жил болж буй юм. Тэдний амьдралд 2012 онд том сорилт тохиож, хорт хавдрын мэс засал хийлгэсэн гэргийгээ асрахаар У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ажлаа өгч байв. Түүний гэргий Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Нөхрөө төрийн албанд зүтгэснээс хойш ар гэрээ дааж авч яваа.

С.Эрдэнийн гэргий Н.Нинжбадгар

С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар: Унасан ч гоншигнодоггүй, ялсан ч сайрхаад  байдаггүй миний хань | ТҮЛХҮҮР

С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Н.Нинжбадгар үйлдвэр комбинатад өссөн, эдийн засагч мэргэжилтэй. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

38 Сэтгэгдэл

  1. -Алтанхуяг үеийнхээ Ганчимэгийг з####уухан Сэлэнгээр сольсон
    -Хүрэлсүх гэрлэлтээс гадуурх харилцаа ихтэй

  2. Танкчин, адуучин, тээврийн жолооч, гитарчин, мотоциклчин, жагса####ын дарга, ротийн улс төрийн орлогч, үүрэг тавигч, шанаадагч, бүхнийг чадагчаа дэмжиж Даанкоо болгоё…зугатавааа. зугатаад гүйдэг гэмтэй шүү

  3. С.Эрдэнийн эхнэр л эрсдэлтэй амьдарч байна даа. Эрдэнэ өмнөх эхнэрүүдийнхээ нэгийг байшингийн дээвэр дээрээс түлхэж ####сан. Тэгэхээр дараагийнх нь Нинжбадгар байж мэднэ.

  4. С.Эрдэнийн эхнэр л эрсдэлтэй амьдарч байна даа. Эрдэнэ өмнөх эхнэрүүдийнхээ нэгийг байшингийн дээвэр дээрээс түлхэж aлсан. Тэгэхээр дараагийнх нь Нинжбадгар байж мэднэ. Эрдэнэ дээвэр лүү гаръя гэвэл битгий гараарай.

  5. Манай хурандаа хараагүй байж утасаар яариад ок болжээ. Билигийн нүдтэй юм дааа

  6. Эдгээр дотроос хамгийн хүний үнэргүй хүний өөрийн хүүхдүүдийг өнчрүүлсэн гарман дээр унаагаа сольсон нь ####танхуяг шивдээ

  7. Яг ингээд бодсон чинь Хүүк чинь бас ч ####бан туша####, эрх мэдлээс татг####зах цагтаа татг####заж чаддаг мужик зантай юм бнаштээ. Их хурлын гишүүнээс татг####заж л явж. Мэдээж эхнэрээ өвдөхөд асрахын тулд тэгсэн ч гэсэн энэ чинь нэг юм хэлж л байгаа юм биш үү? Одоо сайхан эсэн мэнд амьдарцгааж яваа юм бна.

  8. Сэлэнгээ Нинжбадгар 2 мэдэх,боловсролтой нүдэнд дулаахан хүүхнүүд, хүүк чинь Сүнээ зураг дээрхи гээд эхнэрүүд нь зодолдох болох нь

  9. Эхний хатагтай бол хараажаар төлөв түвшин хүн байна, Дарангуйлагч Хүрэлсүх тэрний шатрын хүү Эрдэнэ бол хэрэггүй дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button