ДЭЛХИЙ

Хамгийн залуудаа цаазын ял сонссон "гэм буруугүй” хүү

20р зуунд хамгийн залуугаараа цаазын ял сонссон Жорж Стинни хүү тухайн үед  дөнгөж 14  настай байжээ. Түүнийг хоёр цагаан арьст охиныг хөнөөсөн хэрэгт буруутган цаазын ял оноосон юм. Нас барсан охид 11 болон долоон настай байжээ. Тэдний цогцос хүүгийн гэрийн ойролцооноос олдсон нь буруутгах шалтгаан болсон байна.

Түүнчлэн уг хэргийн шүүгчээр цагаан арьстан ажиллаж байсан гэнэ. Хүү эцсийн мөчөө хүртэл гартаа библэ атгасаар гэм буруугүй гэдгээ хэлсээр байжээ. Гэвч түүнийг гэрээс нь 80 км зайтай цэргийн шоронд ганцааранг нь хориод зогсохгүй эцэг эхийг нь шүүх хурал дээр хүүдээ бэлэг өгөх гэж оролдсоны улмаас сүрдүүлэн хотоос хөөсөн байна. Хүү шоронд ганцаараа эцэг эхтэйгээ уулзах эрхгүй 81 хоногийг өнгөрөөснийхөө эцэст толгойдоо 5380 вольтын тогонд цохиулан амиа алджээ. Энэхүү явдлаас хойш 70 жилийн дараа хүүгийн гэм буруугүй гэдгийг өмнөд Каролинагын шүүхээс тогтоосон байна. Учир нь хохирогч охидын жин 19.07 киллограммаас их байсан бөгөөд түүнийг Стинни хүү ганцаараа өргөх боломжгүй гэж үзжээ. Мөнн Стинни хүү охидыг үхэлд хүргэх хэмжээний хүчтэй цохих боломжгүй гэдгийг баталсан байна. Үнэндээ хүү зөвхөн хар арьстай болж төрснийхөө төлөө буруутгагдаж үхэх ял сонссон хэрэг байлаа.

Сонирхуулахад, аймшгийн зохиолын эцэг гэж нэрлэгддэг Стэфэн Кинг энэхүү хэрэг яюдлаас санаа авч өөрийн “The Green Mile” хэмээх номоо  бичсэн нь 1999 онд кино болон үзэгчдийн хүртээлд хүрсэн байдаг.

GREEN MILE киноны постер

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button