ДЭЛХИЙ

Өнөөдөр олон улсын солгой гартнуудын өдөр

8-р сарын 13-ны энэ өдрийн жил болгон олон улсын солгой гартан хүмүүсийн өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн хүн амын 10 хувь буюу 600 сая гаруй хүн солгой гартай байдаг аж.

Энэ өдрийг тэмдэглэх болсны гол зорилго нь солгой хүмүүс уламжлал ёсоор баруун гартнуудад зориулсан ажлын зэмсэг / компьютерийн маус, ном, дэвтэр, хайч, суурь машин, г.м./ хэрэглэхдээ биеийн болон сэтгэлийн маш их стресст орж, улмаар үйлдвэрлэлийн осолд илүү олон ордог, дунд сургуулийн түвшинд өнөөг хүртэл зарим багш нар солгой гартай хүүхдийг хүчээр баруун гараар бичиж сургах гэж албадсаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлдөг зэрэг олон асуудалд сургууль, багш, ажил олгогч, олон нийтийн анхаарлыг татах замаар гадуурхал, төөрөгдлийг шийдэх явдал юм.

Дэлхийд алдартай солгой гартнуудыг дурдвал: Алдарт зохиолч Марк Твен, суут сэтгэгч Леонардо да Винчи, суут уран барималч Микеланжело, хөгжмийн суут зохиолч Бетховен, Сергей Рахманинов, домогт Пол Маккартни, Ринго Старр,  жүжигчин Мерилин Монро, Роберт де Ниро, эзэн хаан Юлий Цезар, Македоны  Александр, Наполеон Бонапарт, ерөнхий сайд Уинстон Черчилль, францын үндэсний баатар Жанна Дарк, АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган, , Билл Клинтон, Барак Обама, Майкрософт компаний үндэслэгч тэрбумтан Билл Гейтс, Холливудын од Анжелина Жоли зэрэг хүмүүс зүүн гараараа бичдэг.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close