ДЭЛХИЙ

Ж.Ж.Мюмбе: Эбола вирусыг эмчлэгддэггүй гэх ойлголт удахгүй дуусгавар болно

Эмх замбараагүй байдал, хүчирхийллийн дунд Ардчилсан Конго улсын эрдэмтэд, эмч нар Эбола вирусын дэгдэлттэй тэмцэх зорилгоор шинэ эмийг эмнэлзүйн туршилтаар гаргаж авахаар хичээж байна. Өнгөрсөн даваа гарагт ДЭМБ ба Эрүүл мэндийн үндэсний институтуудын мэргэжилтнүүд туршилтын хоёр арга нь “амьд үлдэх” түвшинг эрс нэмэгдүүлсэн тухай зарлаад буй.

Өмнө нь хүмүүсийг Эбола өвчнөөс хамгаалах зорилгоор вакцин хийдэг байсан. Иймээс энэ мэдээ халдвар авсан хүмүүсийн хувьд дунд тун хурдацтай тархлаа. “Эбола вирусыг эмчлэгддэггүй гэх ойлголт удахгүй дуусгавар болно” гэж туршилтын үйл ажиллагааг газар дээр нь хянаж байсан DRC дахь National de Recherche Biomedicale хүрээлэнгийн ерөнхий захирал Жан-Жак Мюембе хэлэв.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн дэгдэлт хамгийн хүнд байгаа зүүн хэсэгт байрлах дөрвөн эмчилгээний төвийн өвчтөнүүдэд санамсаргүй байдлаар дөрвөн эмчилгээний аль нэгийг туршиж буй аж.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close