ДЭЛХИЙ

Киргизийн Ерөнхийлөгч асныг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг хэд хэдэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт тэр дундаа тусгай албаны ажилтныг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Энэ тухай Киргизийн Ерөнхий прокурорын газрын дарга Замир Бейшекеев хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Хэд хэдэн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байгаа тухай мэдэгдлийг Атамбаевт өгсөн” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэсэн, олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, хүний амь хөнөөсөн, хөнөөхийг завдсан, хууль сахиулах байгууллагын ажилтныг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэж байгаа аж.

Авлигын хэрэгт буруутгагдаж, халдашгүй эрхээ цуцлуулсан Атамбаев энэ сарын 8-нд Кой-Таш тосгон дахь ордондоо баривчлагдсан юм. Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг хоног үргэлжилсэн юм.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button