ДЭЛХИЙ

НҮБ: Ноолуурын ертөнц Монголд томоохон ашиг авчрах боломжтой

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд "Тогтвортой ноолуурын хөгжил” сэдвээр бага хуралдаан зохион байгуулагдаж, холбогдох туршлага судалгаа, гэрээ хэлэлцээрүүд олон улсын түвшинд хийгдсэн тухай нийтлэлийг хатагтай Сотако Окамото бичжээ. Үүний онцлох хэсгүүдээс орчуулан хүргэж байна.

Хэдий экспортын ердөө 3.4 хувийг эзэлдэг ч, уул уурхайн салбарын дараа бичигдэх ноолуурын ертөнц Монголд алс ирээдүйн томоохон ашгийг авчрах боломжтой юм. Тус улсын засгийн газар өнгөрсөн жилд Үндэсний Ноолуурын Хөтөлбөрийг боловсруулсан явдал дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэсэн зорилготой.

Энэ жил, НҮБ “Тогтолцооны өөрчлөлт хийх олон талт харилцагчдын хамтын ажиллагаа: Тогтвортой ноолуурын асуудал” төслийг зохион байгуулж, адил зорилготой 100 группыг нэгтгэсэн билээ.

Бүтээн байгуулалтын түншүүд, Нэгдсэн Үндэсний төлөөлөгчид болон бусад оролцогчид энэ үеэр уур амьсгалд халгүй, нийгмийн амьдралд үүрэг хариуцлага бүхий бэлчээрийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх тухай ярьцгаав. “Уур амьсгалын өөрчлөлт бол энэ орны эсрэг заналхийлэх гол зүйл гэдгийг би үргэлж сануулдаг” хэмээн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бит Транкман хэлж байлаа. Монголын эдийн засгийн хямралыг эс тооцож хөрсний элэгдэл, өлсгөлөнгөөс үүдэн бий болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг л чухамдаа НҮБ өлгөж аваад буй.

Тогтвортой ноолуурын салбар үүнд гол тоглогч болно.

Ердийн хурал зөвлөгөөн иргэний нийгмийн байгууллагууд, дотоодын салбарын бүлэглэлүүд болон засгийн газруудыг хамарсан шинжтэй байдаг. Харин энэ удаад Gucci, H&M зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн төлөөлөгчид оролцсон онцлогтой. Нэхмэлийн биржийн нэг адил дэлхийн улс орнуудын 400 орчим компанийг төлөөлж ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг Н&М ч тэнд байв. Ер тэдний мессеж тодорхой байв: Тэд ноолуурын салбарт хүч үзэхэд бэлэн байна.

Монгол улс ноолуураа нийлүүлэхэд бэлэн үү?

Тогтвортой ноолуурын хөгжил гэдэг сэдэв өнөөдөр Монголд ч ойлгомжгүй ойлголт хэвээр байна. Зарим хүмүүсийн хувьд энэ ойлголт ан амьтдын сайн сайхан байдал, экосистемийн сэдвийг хамардаг. Харин бусдын хувьд түүхий ноосыг цэвэр аргаар боловсруулах тухайг чухалчилдаг.

Тийм ч учраас НҮБХХ-ийн Ногоон Барааны хөтөлбөр (GCP) мэргэжилтнийг урьж оролцуулсан юм. Аль хэдийнэ найман төрлийн бараа бүтээгдэхүүнийг арван засгийн газартай хамтран амжилттай дэмжээд байна.

"Олон зуун жилийн нүүдэлчин амьдралын хэв маягт шингэсэн тогтвортой ноолуурыг үйлдвэрлэх нь тийм ч хэцүү зүйл биш юм. Монголчуудын хувьд мал гэдэг зөвхөн бараа бүтээгдэхүүн эсвэл эдийн засгийн хөрөнгө биш юм. Ямар ч монгол малчин малтайгаа онцгой холбоотой амьдардаг” гэж Цагаан-Овоо аймгийн малчин Л.Сүх хэлэв.

Бэлчээрийн тогтвортой менежмент

Тэрхүү долоо хоногийн сүүлээр төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бэлчээрийн тогтвортой менежментийг сурталчлан ажиллаж буй Монгол улсын нэгэн тосгонд зочиллоо. Энэ жилийн ноолуурын ургац хураалтын үеэр тэд хэд хэдэн хоршоодыг худалдан авагчидтай холбох гэж хичээжээ. Зах зээл тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч, худалдан авагчид татвар төлж эхэлснийг бид харав.

Малчин Батмөнх нь ноолуурыг манай туршилтын төсөлд зах зээлийн үнээс доогуур үнээр сайн дураараа зарж буй анхдагчдын нэг байв.

"Би өнөөдөр хүүхдүүдийнхээ идэх хоолноос хасч магадгүй юм. Гэхдээ энэ нь мөн тогтвортой ноолуурын салбарыг бий болгох гэсэн том зорилгоо биелүүлэхэд минь өчүүхэн ч болтугай хувь нэмэр болсон гэж үзэж байна” хэмээн тэр ярилаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button