ДЭЛХИЙ

Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг эзэмшигчдээс худалдан авчээ

Шинэ Зеландад хэрэгжиж буй "Худалдаж авах нөхцөлтэйгөөр галт зэвсгийн тоог бууруулах хөтөлбөр” -ийн хүрээнд галт зэвсэг эзэмшигчдээс 10 мянга гаруй галт зэвсэг худалдан авчээ.

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас 51 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Үүнтэй  холбогдуулан тус улс энгийн иргэдийг бүрэн болон хагас автомат галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглосон аж.

Өнгөрсөн сарын сүүлээр хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 10 мянга 242 ширхэг галт зэвсгийг худалдан авчээ. Түүнчлэн галт зэвсгийг хэзээ, хэрхэн олж эзэмшсэн тухай мэдээлэл шаардахгүй өршөөлийн хөтөлбөрт 1269 иргэн хамрагдаж, галт зэвсгээ хураалгасан гэж Шинэ Зеландын цагдаагийн газраас даваа гарагт мэдэгджээ. Уг хөтөлбөр 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-02 07:01

Kamagra Acheter 200 Mg Average Price Of Cialis Viagra Senior [url=http://cialibuy.com]cialis 5mg best price[/url] Svizzera Oral Jelly Kamagra Cialis Generika Wirkstoff Cheap Generic Effexor

Холбоотой мэдээ

Back to top button