НИЙГЭМ

Германд суралцах хүсэлтэй залууст зориулсан өдөрлөг зохион байгуулагдлаа

Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо МАS Berlin”-ий зүгээс Германд суралцах сонирхолтой оюутан залуучууддаа зориулж “Германд хэрхэн суралцах вэ?” ээлжит мэдээлэл зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгөө өнөөдөр /2019.08.14/ тусгаар тогтнолын ордонд бүртгэлийн хураамжгүй зохион байгуулагдаж байна.

Хэзээ: 2019 оны 8-р сарын 14-ний 12:00-16:00 цаг хүртэл

Хаана: Тусгаар тогтнолын ордон 3-н давхарт

Энэхүү өдөрлөгт оролцсоноор тус улсад суралцахад анхаарах хэрэгтэй зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой юм. Тухайлбал,

-Герман Улсад суралцахын давуу тал юу вэ?

-Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

-Сургуульдаа хэрхэн амжилттай бүртгүүлэх вэ?

-Герман Улсын боловсролын тогтолцоо ямар байдаг вэ?

-Визний материал бүрдүүлэхэд юуг анхаарах вэ? гэх мэт олон мэдээллийг биечлэн асууж мэдэх боломтой ажээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button