Нийгмийн
Говь-Алтайд нутагшуулж буй буганд сансрын дохиололт хүзүүвч зүүжээ

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны Буга нутагшуулах төвд нутагшуулж буй 3 настай Шарга /эр/ 4 настай Коко /эм/ нарт Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгээс сансрын дохиололт хүзүүвчийг зүүлээ.
Ингэснээр Төв аймгийн хустай нуруунаас нутагшуулсан бугын шилжилт хөдөлгөөн амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон ач холбогдолтой судалгаа болох юм хэмээн БОАЖЯ-аас мэдээлэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьтныг хамгаалж, харж хандах нь зөв. Олон болох болтугай.