НИЙГЭМ

Т.Баярхүү: Төрийн үйл ажиллагаа гацах учиргүй, хуулийн дагуу сонгуулийг хугацаанд нь явуулна

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг ямар ч төрлийн хөл хорио тогтоохгүй, халдвар авагсдын нас залуужиж байна, зарим аймгуудад вакцинжуулалтын явц асар удаан байна гэсэн агуулгаар мэдээлэл өглөө.

Харин сэтгүүлчид “Халдварын тоо мянга давсан нь сонгуулийн сурталчилгаа нэрээр олон хүний бөөгнөрөл үүсгэж байгаатай холбоотой биш үү. Сурталчилгааг болиулж болохгүй юу?” гэж тодруулахад УОК-ын Шуурхай штабын дарга Т.Баярхүү

-“Сонгуулийг зохион байгуулах хугацааг УИХ-аар хэлэлцэн баталсан. Үүнийг дур мэдэн зогсооно гэвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд халдварын тоо нэмэгдэж буй хэдий ч сонгуулийг хуулийн хугацаанд нь л зохион байгуулна. Сонгуулийн сурталчилгааны уулзалтыг хийхэд баримтлах халдвар хамгааллын дэглэмүүдийг сайтар сахих, сахиулах ёстой” гэж хариуллаа.  

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-02 20:35

ард түмний амьдр�##� гацаж болно Баярхүү

Иргэн
Иргэн
2021-06-02 22:09

Төрийн үйл ажиллагаа гацах ёсгүй гэчихжээ. Бүтэн жил УИХ гэрээсээ л хур�##�дсан боллоо. Короногоор д�##�имдуулж гадаадад хүртэл амьдарч байсан биз дээ та нар. Сонгуульд л ач холбогдол өгч байгаа болохоос биш хэзээ төр улсаа гэдэг болчив. Яаж худ�##� мэдээлэл бичиж хэдэн төгрөг зээлэх вэ гэхээс өөр бодох юм байна уу та нарт

Зочин
Зочин
2021-06-02 22:35

Авилгачид �######� өө. МАН сөнө. Шударга ёс мандтугай.

Холбоотой мэдээ

Back to top button