Нийгмийн

“Дата хүрд” урамшуулал гурав дахь удаагаа хэрэгжиж байна

300 гаруй супер “Биет” бэлэг, 1.500.000 гаруй үйлчилгээний эрхүүдийг хэрэглэгчдэдээ хүргэсэн “Дата хүрд” урамшуулал гурав дахь удаагаа олгогдож эхэллээ.

- “ДАТА ХҮРД” УРАМШУУЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ-

Энэхүү урамшууллын хүрээнд Юнителийн 1.5GB болон түүнээс дээш хэмжээний дата багц авсан хүн бүрд хүрд эргүүлэх нэг эрх өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, хүрд эргүүлсэн хүн бүр бэлэгтэй бөгөөд давхар, давхар бэлэг ч авах боломжтой.

Урамшуулалд хамрагдахын тулд та өөрийн ашигладаг Юнителийн 1.5GB болон түүнээс дээш дата багцыг идэвхжүүлэхэд л хангалттай. Дээр дурдсанчлан, дата багц идэвхжүүлж авсан хэрэглэгч бүрд “Хүрд эргүүлэх нэг эрх” автоматаар дагалдана.

-ХЭРХЭН ХҮРД ЭРГҮҮЛЭХ ВЭ-

1.5GB болон түүнээс дээш дата багц идэвхжүүлсний дараа таны гар утсанд хүрд эргүүлэх хуудсыг мессэжээр илгээх болно. Уг хуудаст та утасны дугаараа оруулан нэвтэрснээр хүрдээ эргүүлж, бэлгийн эзэн болох боломжтой.

Харин дата багц идэвхжүүлэхийн тулд та Юнителийн веб сайт, Юнител фэйсбүүк хуудсын чатбот, Токи аппликейшн, ХААН, Голомт банкны аппликейшн, Сошиал Пэй, *1414#, Автомат хариулагч, Мессэж, Дата зээл, Киоск машин зэргээр үйлчлүүлээрэй.

Хүрд эргүүлсэн хүн бүр давхар бэлгийн эзэн болох боломжтой.

Санамж:

  • U-Point, Хүсэлт, Дата бэлэг үйлчилгээ тус бүрээр дата багц идэвхжүүлж авсан тохиолдолд уг урамшуулалд хамрагдах боломжгүй.
  • Хүрд байрлах веб хуудаст утасны дугаараар нэвтэрч ороод, үйлдэл хийхгүйгээр 15 минут болсон тохиолдолд системээс автоматаар гарна.
  • Та хүрд эргүүлэхдээ заавал интернэтэд холбогдсон байна.
  • Та хүрд эргүүлэх эрхээ 24 цагийн дотор ашиглаарай.

ХҮРД ЭРГҮҮЛЭЭД ЯМАР, ЯМАР БЭЛЭГ АВАХ ВЭ

Та гар утас, компьютер, чихэвч, ухаалаг цаг гээд хамгийн хэрэгтэй зүйлсээ бэлгэнд авах боломжтой болох юм. Үүнээс гадна танд Юнителийн үйлчилгээний эрхүүдээс давхар бэлэглэнэ

Үүнд:

  • Юнителийн 5,000 нэгж
  • Юнителийн 10,000 нэгж
  • U-Point 1,000 оноо
  • Хэрэглээний эрх
  • Datax2 (таны идэвхжүүлсэн дата багц 2 дахин үржинэ)
  • Datax3 (таны идэвхжүүлсэн дата багц 3 дахин үржинэ)
  • 1GB
  • Gaming7, 1GB дата багц
  • U-Point, 100 оноо зэргүүд багтана.

Урамшуулал ирэх долдугаар сарын 2-нд дуусна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button