НИЙГЭМ

Ч.Ганхуяг Корнивусын их сургуулийн шилдэг 10 төгсөгчийн нэг болжээ

Унгарын Корнивусын их сургуулийн шилдэг 10 төгсөгчийн жагсаалтад монгол хүн оржээ. Тодруулбал, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг бизнесийн удирдлага, эдийн засаг, нийгмийн ухааны чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг тус сургуулийн шилдэг 10 төгсөгчийн есдүгээрт бичигджээ.

Жагсаалтад нэр хүндтэй эдийн засагч, нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд багтсан аж. Тэдгээрийн дотор Унгарын өнөөгийн Ерөнхий сайд Байнай Георги Гордон, Унгарын Үндэсний банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засагч Ференц Барта, Унгарын Сангийн сайд асан Лажос Бокрос, Унгарын улстөрч, Европын парламентийн гишүүн Чаба Табайди зэрэг хүмүүс орсон байна.

Түннчлэн Будапешт дэх Корвинусын их сургууль нь 14 мянга орчим оюутантай бөгөөд унгар, англи, франц, герман хэлээр сургалтаа явуулдаг. Мөн менежментийн чиглэлээр Европтоо эхний 50-д жагсдаг, хөдөө аж ахуйн чиглэлээр шилдэг мэргэжилтэн бэлтгэдэг Унгарын ууган их сургуулиудын нэг аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-02 00:09

Buying Cheap Flagyl Wholesale [url=http://cialibuy.com]cialis 20mg price at walmart[/url] Prix Ciprofloxacin 10mg En Pharmacie

Холбоотой мэдээ

Back to top button