УЛС ТӨР

Гадаад дахь монголчууд Д.Энхбатыг сонгожээ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. Тэрбээр нийт сонгогчдын 68 хувийн саналыг авч, үнэмлэхүй ялсан юм.

Түүнчлэн бүх аймаг болоод Нийслэлийн дүүргүүдийн дүнг нэгтгэж харахад У.Хүрэлсүх хамгийн өндөр санал авсан. Тэгвэл гадаад дахь монголчуудын нийт саналын тухайд энэ зүй тогтол өөрчлөгджээ.

Тодруулбал, нийт 7,384 сонгогч хилийн чанадаас саналаа өгсөн бөгөөд тэдний 75.4 хувь нь "Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатыг сонгосон байна. Харин 21.7 хувь нь У.Хүрэлсүхийг, 3 хувь нь С.Эрдэнэд саналаа өгчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button