ДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Японы талтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв

Өнөөдөр Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 74 жилийн ойн өдөр тохиож байна.

1910-аас 1945 оны хооронд үргэлжилсэн колоничлолын гашуун түүх өнөөдөр Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд өрнөж буй худалдааны дайны шалтгаан болж байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэлсэн байна. Тэр хэлсэн үгэндээ Японы засгийн газартай яриа хэлэлцээ эхлэх санааг илэрхийлжээ.

“Хэрвээ аливаа улс өөрийн давуу талаа зэвсэг болгон ашиглавал чөлөөт худалдааны дэг журам эвдэгдэх нь гарцаагүй. Түрүүлж хөгжсөн улс араасаа яваа нэгэнд саад болохын тулд дээш гарсан шатаа нураах ёсгүй юм” гэж Мүүн Жэ Ин хэлсэн нь Япон улсад хандсан хэрэг байв.

Тэрээр цааш нь ярихдаа “Хэрвээ Япон улс хэтэрхий хожимдохоосоо өмнө яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замыг сонговол бид дуртайяа гараа сунгах болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчогдож байсан иргэддээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаснаар хоёр орны харилцаа муудсан юм.

Саяхан хоёр хөрш харилцан нэг нэгнийхээ эсрэг худалдааны хатуу арга хэмжээ аваад байгаа.

Өнөөдөр орой Сөүл дэх ерөнхийлөгчийн Хөх ордны ойролцоо болох Японы эсрэг иргэдийн зултай цуглаанд олон арван мянган хүн оролцох төлөвтэй байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button