ДЭЛХИЙ

Жо Байден Трампын ТикТок дээр тавьсан хоригийг цуцлав

Өнгөрсөн жил Дональд Трамп ТикТок болон “WeChat” апликейшнүүдийг АНУ-д татаж авахыг хориглосон билээ. Одоо тэрхүү хоригийг Ерөнхийлөгч Байден цуцалсан байна. Тэрбээр хэлэхдээ АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа эсэхийг баримт нотолгоогоор шалгаж үзээд шийдвэрлэх ёстой гэжээ.

Байдены гаргасан шинэ гүйцэтгэх захирамж дээр холбооны засгийн газар Хятад апликейшн болон програмуудад баримт нотолгоон дээр суурилсан маш нарийн судалгаа хийж байхыг үүрэг болгосон байна. Тэрбээр апликейшнүүд “хэрэглэгчдээс их хэмжээний хувийн мэдээлэл цуглуулж гаднын өрсөлдөгчдөд өгөх” боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.

“American Civil Liberties Union”-ийн ахлах хуульч Эшли Горски хэлэхдээ “Ерөнхийлөгч Байден энэхүү Трампын үеийн гүйцэтгэх захирамжуудыг хүчингүй болгох нь зүй ёсны хэрэг. Учир нь гэвэл тэдгээр шийдвэрүүд ТикТок болон WeChat ашигладаг Америкчүүдийн үндсэни хуулийн эрхийг зөрчиж байгаа явдал” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button