Нийгмийн

ЭЕШ-д гэрээрээ бэлдэж буй сурагч: Утсаар хичээлээ хийхэд бие чилж, анхаарал сарнидаг

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долдугаар сарын 01-04-ний хооронд болно. Коронавирусийн цар тахлын энэ үед хөдөө орон нутгийн сурагч шалгалтдаа хэрхэн бэлдэж, ирээдүйгээ төлөвлөж байгаа тухай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Үндэсний лаборатори V сургуулийн 12-р ангийн сурагч Б.Болормаагаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Манай аймагт коронавирусийн халдвар 89 бүртгэгдсэн тул бид хичээлээ цахимаар хийж байгаа. Хэдий зайнаас хичээллэж байгаа ч яг л танхимаар хичээллэж байгаатай ижил өглөө 08:00-13:15 хооронд хичээллээд тарна. Ингэхдээ гэртээ ширээний өмнө цомцойгоод л сууна.

Давтлагатай бол үдээс хойш мөн л цахим “Google meet” платфорумдаа орно. Үнэнийг хэлэхэд цахимаар хичээллэх үнэхээр уйтгартай байна. Анхнаасаа гар утасныхаа өмнө суугаад хичээл хийж дадаагүйтэй холбоотой болов уу. Бие чилнэ, анхаарал сарнина. Яг л нэгдүгээр ангид шинээр хичээлийн төлөвшилд суралцаж буй мэт санагдаж байгаа.

Гэхдээ яах вэ цахимаар сургалтад суухад техникийн тал дээр зовохооргүй боллоо. Харин 10-н жилийн хичээлээ ойлгоход бэрхшээлтэй байгаатай ижил Их сургуулийнхаа хичээлийг ойлгохгүй байх вий гэхээс санаа зовинож сууна” хэмээн хэллээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-10 15:54

Sochi yavah tuhai ta yu gej bodoj baina ? Tani bodliig sonsoy.Bas minii neg huselt bn ene 6 sardaa butschihval.

Зочин
Зочин
2021-06-10 15:57

D bol tuluud baigaad baij chadna.gehdee Ta baihguigees hoish bid 2 baigaad baih hereg baina uu ? Odoo bi end boss. Tegehdee l tanii zouvluguu heregtei bainaa. Haha

Зочин
Зочин
2021-06-10 16:03

Ta biahguigees hoish nadad lav end baih utgagui sanagdaj baina. Ta yu gej bodoj baina. Bolohgui baival ergelt.mn

Холбоотой мэдээ

Back to top button