ДЭЛХИЙ

Амьдаараа оршуулагдсан ч аврагдаж чаджээ

Польшоос Их Британид цагаачлан ирсэн Михелина Левандовскаг 2012 оны нэг сард гар, хөлийг нь хүлж, картон хайрцганд хийж газарт булсан байна. Тэрээр,  “Газар доор байхад миний амьсгаа давхцаж, би үхэх гэж байгаагаа мэдэж байсан учир бурхнаас тусламж гуйж, хүүгээ өсгөх боломжийг олгооч” хэмээн залбирсан гэжээ. Хүүгийн эцэг нь Марчин Каспржак байсан бөгөөд тэрээр ийнхүү Михелина Левандовскаг булсан байна.

Марчин Каспржак эхнэрээсээ салсныхаа дараа өөрийн найз болох Патрик Борыстой хамтран Михелинаг үгүй хийхийн тулд  төлөвлөгөө зохиожээ. Ийнхүү тэд цахилгаан буугаар түүн рүү буудаж гар, хөлийг нь хүлээд юу хийх талаар маш удаан бодсоны эцэст картон хайрцганд хийсэн байна. Үүнийхээ дараа 30 сантиметрийн гүнд 40 кг модны доор булжээ. Хачирхалтай нь Михелина хуримын бөгжөөрөө олсыг таслан амьд гарч чаджээ. Тэрээр нэг хэсэгтээ шокын байдалтай байсан бол хэрэг хийсэн залуучуудад 20 жилийн хорих ял оноожээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-12 16:13

Buy Brand Cialis [url=http://cialibuy.com]cialis[/url] Propecia Dosis Calvicie Buy Flagyl Online Usa Viagra And Cialis Non Perscription

Холбоотой мэдээ

Back to top button