ДЭЛХИЙ

Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ

Чад улсын Кайга-Кинджириа дүүрэгт амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амь үрэгджээ.

Халдлагыг “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой Нигерийн “Боко Харам” бүлэглэлийн босогчид үйлдсэн гэдгээ хүлээжээ. Эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд цэргийн офицер байжээ.

Кайга-Кинджириа дүүрэгт “Боко Харам” бүлэглэл олон жилийн турш террорист ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний улмаас олон арван мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ орхин дайжсан байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button