НИЙГЭМ

Д.Мандахнаран: “Файзер” вакцин хүүхдэд 100 хувь дархлаа тогтоодог нь батлагдсан

Монгол улсад 12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулах тухай хэлэлцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иймд хүүхдийн вакцины талаар Анагаах ухааны доктор Д.Мандахнаран хэвлэлд мэдээлэхдээ:

“АНУ-ын өвчний хяналт сэргээлтийн төв 12-15 насны 2000 гаруй хүүхэд судалгаа хийсэн. Ингэхдээ 1005 хүүхдэд “Файзер”  вакцин хийж, 978-д вакцин хийгээгүй байна. хэсэг хугацааны дараа вакцин хийлгээгүй хүүхдүүдийн 16 нь өвчилсөн бол дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдээс  нэг нь ч халдвар аваагүй гэх үр дүн гарчээ. 

Энэ судалгаа, нотолгоонд үндэслэн мэргэжлийн хүний хувьд “Файзер” вакциныг тарих нь зөв гэж үзэж байгаа. АНУ-ын эрдэмтдийн зөвлөгөөн болон салбар хороодын шинжээчдийн хийсэн дүгнэлтээр хүлээн зөвшөөрөгдсөн учраас эргэлдэхгүй байна. ер нь бусад вакцин тариулахад гаж нөлөө, хариу урвал бага хувиар илэрдэг. Уг гаж нөлөөг нь яг одоогийнх шигээ хянаж байгаа зарчмаараа хянаад явахад асуудал үүсэхгүй болов уу” гэжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button