НИЙГЭМ

Л.Энх-Амгалан: Үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийг боловсролын салбар эхлүүллээ

Өнөөдөр /2021.06.11/ БШУ-ны яаман дээр төсвийн төслийг цахимаар боловсруулах төсвийн нээлт боллоо. Төсвийг цахимаар боловсруулдаг болох нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавьсан гол зорилтуудын нэг бөгөөд улсын төсвийн томоохон хэсэг нь боловсролын салбарт зарцуулагддаг тул эндээс шинэчлэл эхэлж байна.

Нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл өглөө. Тэд цаашид чанар, үр дүнд суурилсан төсвийн тогтолцоог бий болгоно гэж онцолж байна. Өөрөөр хэлбэл салбартаа үр дүн бий болгосон байгууллагууд санхүүжилтээ авдаг, төсвөө батлуулдаг байх чиглэлд анхаарах юм байна.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 50 ХУВЬ НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАДАГ-

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Төсвийн тогтолцоог шинэчлэх ажилд Засгийн газар ихээхэн анхаарч ажилласан. Бид энэхүү ажлыг эхлүүлж, хүрээнд нь  боловсролын байгууллагууд төсвөө цахимаар хийдэг болох гэж буйд баяртай байна. Төрийн албан хаагчдын 50 орчим хувь нь боловсролын салбарт ажилладаг. Мөн 1.7 их наяд төгрөг энэ салбарт зарцуулагддаг. Иймд уг салбарын төсвийн шинэчлэл бол улсын төсвийн шинэчлэлд чухал байр суурь эзэлдэг.

Боловсролын салбарын төсвийг хийнэ гэдэг их ажил болдог. Нийт цэцэрлэг, сургуулийн тоо л гэхэд даруй 2,500 давсан байна. 8,000 орчим хүн оролцож, гурван сар зарцуулдаг юм байна. Цахим төсвийг хамтарч хийхэд Сангийн яам манлайлж, арга зүйн туслалцаа үзүүлж байна” гэлээ.

-БҮТЭЭСЭН ЧАНАРААРАА ТӨСВӨӨ БАТЛУУЛДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ-

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эхлүүлсэн хамгийн том ажлуудын нэг нь энэ юм. Томоохон реформын шинжтэй ажил гэж харж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын гурван салбар нийт төсвийн 75 хувийг эзэлдэг. Төсвийн шинэчлэл гэдэг энэ гурван салбарын төсвийн шинэчлэл байх болно.

Бид боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн амин сүнс нь үйлчилгээний чанар үр дүн, бүтээмжид суурилсан санхүүжилтийг байгуулах явдал юм гэж үзэж байна. Чанарт суурилсан төсвийн шинэчлэл гэж ойлгож болно. Цахим төсвийн цогц систем нь энэ томоохон ажлын нэг чухал хэсэг нь. Цахим төсөв төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ. Урсгал зардлаас гадна оновчтой хөрөнгө оруулалтуудыг ч цахимаар төлөвлөх боломж бүрдэж буй.

Тухайлбал, хүүхдийн сурлагын амжилтыг ямагт өндөр байлгахад чиглэсэн цогц цахим системтэй болж байна гэж харж байна. Цаашид яриа хөөрөөгөөр төсвөө нэмүүлдэг биш, ямар чанар бүтээсэн бэ гэдгээрээ санхүүжилтээ авдаг тогтолцоог бий болгох эхний алхам нь энэхүү цахим систем боллоо” хэмээлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-11 12:13

Amjilt,
ymar ch ur dungui ulsiin mongiig hair , nairgui urdeg huniimseg, muihar zangaa bolih heregtei,

Зочин
Зочин
2021-06-11 12:43

Багшийн ц�##�инг эцэг эх нь төлөх хэрэгтэй.1 сурагч цагийн 200 төгрөг.Хүүхдийнхээ боловсролд өдөрт 1200 төгрөг. Багшаа шаарддаг сонгодог болно.Бүр нэмээд хариуцлагагүй эцэг эхийг торгодог,төлбөоийн боломжгүй хэсэгт нээлттэйгээр зээл олгодог болбол улс хөгжих бус уу?

Холбоотой мэдээ

Back to top button