УЛС ТӨР

ТББХ: Ерөнхийлөгчийн сонгуулийг дүнг хүлээн авч, баталгаажууллаа

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийг баталгаажуулж, УИХ-д хүргүүлээд байна. Улмаар шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороо болон Улсын их хурал хуралдахаар товлосон.

Яг одоо уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны гишүүд СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас асуулт асууж, хариулт авч дууслаа.

Үүгээр санал хураалтыг цахимаар бус гараар явуулахаар боллоо. Санал хураалт У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг дэмжье гэсэн томъёоллоор явагдлаа.

Санал хураалтад 13 гишүүн оролцсоноос 12 нь дэмжлээ.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button