ДЭЛХИЙ

“Гэнжийн түүх” дэлхийн анхны роман мөн үү

Одоогоос 1000 гаруй жилийн өмнө бичигдсэн “Женжигийн түүх” романыг японы сурвалжит хатагтай, яруу найрагч Мүрасаки Шикибү  бичиж байжээ. Японы X зууны түүхэн тууль болох уг зохиолыг Японы туульч дэлхийн анхны роман хэмээн нэрлэсэн аж. Тус романд Хикару Женжигийн амьдралын талаар өгүүлдэг бөгөөд тухайн үедээ олон нийтэд маш хүчтэй нөлөөлжээ.

1925 онд Артур Уэли энэхүү романыг англи хэлнээ хөрвүүлж, Виржиниа Вульфаар хянуулан хэвлүүлсэн нь Британийн “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн англи орчуулга нь 1300 хуудастай аж.

Харвардын их сургуулийн Японы урлаг соёлын профессор Мелисса МакКормик “Энэ бол түүхэн зохиолын дурсгалт бүтээл. Мурасаки Шикибугийн зохиол нь нилээн хар бараан зүйл өгүүлдэг, жанр нь уран зөгнөлт хэв маягаар бичигдсэн. Энэ нь зөгнөлт зохиол бөгөөд “Гэнжийн түүх”-ийн талаар нухацтай авч үзэх шаардлагатай” хэмээн ярьсан байна.

“Гэнжийн түүх” зохиолын дэлгэрэнгүйг BBC агентлаг цахим хуудастаа видео хэлбэрээр байршуулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close