НИЙГЭМ

ХУУЛЬ: Долдугаар сарын 1-нээс 8.5 хувийн ТДШ төлнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, НДШ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Үүгээр долдугаар сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх НДШ тус бүр 1 хувь, нийт 2 хувиар буурч байгаа юм.

Тодруулбал, 2021 онд ажилтан, ажил олгогч тус бүр 9.5 хувийн ТДШ /Тэтгэврийн даатгалын шимтгэл/ төлж эхлэх байсан. Манай улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэн орсны хүрээнд жил бүр НДШ-ийг ийн үе шаттай нэмэгдүүлж байгаа юм.

Харин цар тахлын үеийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг авч үзээд, тус хуулийн төслийг санаачилсан байдаг. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэн 8.5 хувийн ТДШ төлж эхэлнэ гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button