НИЙГЭМ

Үндсэн хуулийн цэц маргааныг дахин хянан, эцэслэн шийдвэрлэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.6.11/ их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан, эцэслэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан өмнөх 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзэж дээр дурдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгожээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Үндсэн хуулийн цэц

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-11 19:43

за ингээд баахан луйварчид хөөн хэлэлцэх хугацаа гэх үндэслэлээр ял завших нь тодорхой боллоо

Холбоотой мэдээ

Back to top button