УЛС ТӨР

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэнэ, мэдээгүй царайлж сонгуульдсан Засгийн газар ИЧИГ, ИЧИГ

Коронавируст цар тахлын үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөн. Үүнийг дагаад дотоодод шатахууны үнэ ч мөн өсөх ёстой байсан ч оны эхнээс хойш харьцангуй тогтвортой барьж ирсэн. Гэвч шатахуун импортлогчид үүнээс асар их алдагдал хүлээж буй тухай дуулдсаар байлаа.

Харин өнөөдөр зургадугаар сарын 12 буюу маргаашаас эхлэн шатахууны үнэ 600 хүртэлх төгрөгөөр, үе шаттай нэмэгдэх болсон тухай мэдээлэл түглээ. Үүнийг тодруулахаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяртай холбогдох гэсэн боловч болсонгүй. Харин эх сурвалжууд үнэн гэдгийг баталлаа.

Нэгэн эх сурвалж, маргааш шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр нэмэгдэнэ, харин Улсын их баяр наадмын өмнө дахин ийм дүнгээр нэмэгдэх төлөвлөгөө бий хэмээлээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа шатахууны үнэ нэмэгдэх нь. Дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгддэгийг иргэд андахгүй. Иргэдийн амьдрал дээр ийм дараа ирэх гэж байхад харин Засгийн газар сонгуулиа л бодож, шатахуун импортлогчдыг “гуйсан” гэх мэдээлэл байна.

Тодруулбал, шатахуун импортлогчид хоорондоо тохиролцон, үнээ тогтмол нэмэх шийдвэр гаргахад нь Засгийн газрын зүгээс “Сонгууль өнгөртөл битгий нэмээрэй” гэдэг чиглэл өгч, “царай алдсан” гэх. Харин одоо шинэ Ерөнхийлөгч нь тодроод ердөө удаагүй байхад шатахууны үнэ үе шаттай нэмэгдэх нь тодорхой болжээ.

Маргааш өглөө АИ-92 шатахуун литр тутамдаа хэдэн төгрөг болсон байх нь асуулт хэвээр байна. Албаны хүмүүс энэ тал дээр тодруулга, мэдээлэл өгөхөөс татгалзсаар. Эрх баригчдад иргэдийн аж амьдрал чухал биш, бас дахин эрх мэдэл, сандал суудал л сонин байгааг илтгэх нэгэн жишээ бол энэ.

Долдугаар сарын 1-нээс коронавирусийн үеэр санаачилсан халамжийн төрлийн бүх арга хэмжээ зогсоно гэдгийг Сангийн сайд амаараа, хээв нэг хэлчихлээ. Харин “Тэгээд яах гэж байна вэ?” гэдэг асуултад “Судалж байна” гэж хариулав. Зургадугаар сар хэдий нь талдаа оржээ.

МАН-д одоо дийлж баршгүй хүндхэн нийгэм, эдийн засгийн амьдрал ирж байна. Ирж байна гэхээс илүү тэд үүнийг бий болгосон, мэдсээр байж хүлээж ч байсан. Сонгууль л чухал байлаа. Одоо ард түмнээ бодож эхлэхгүй бол хариуцлага нэхнэ, хэт хүсэж олж авсан эрх дарх, сандал суудлыг иргэд нэг л шилгээнэ гэдгийг нэг сануулъя.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-11 19:46

Сонгууль дууссан. Одоо баялгийн эзэд бэлгээ авч эхлэх нь дээ. Задраaгүй олон бэлэг байгаа .

Зочин
Зочин
2021-06-11 20:02

еэеээ бөөбөө ичиг ичиг

Зочин
Зочин
2021-06-11 20:02

Нулим

Зочин
Зочин
2021-06-11 20:03

Үхэр монголын засгийн газар луу

Zochin
Zochin
2021-06-11 20:03

Darga, darga bas dachin darga Ouunerdene, dandaa chudlaa yridag darga

Зочин
Зочин
2021-06-11 21:21

Жудаггүй л бна даа! Ингэж иргэдээрээ тоглож шоглоод намаараа давна гэвэл инээдэм шүү. Өвчин цар тах�##� хажуугаар, сонгууль шоу нтр өвдсөн өлссөн хүмүүс та нарыг хэл амаар барьж иднэ шүү

Зочин
Зочин
2021-06-11 21:52

Хэлсэн амандаа хүрээрэй дээ. Сонгоод өгвөл бла бла гэчихээд цаашаа харв�##� хохь болгоно шүү !!!

зочин
зочин
2021-06-11 22:26

Монголд шатахууний үнийг нэмэх үү үгүй юу монголын төр мэдэхгүй болоод удаж байна Содбаатар Оюунгэрэл хоёр л мэднэ ш дээ

Зочин
Зочин
2021-06-12 07:13

Энэ нэг зүүлэг юм энд тэнд тэнээд л явахынхаа оронд үндсэн ажлаа хийвэл таарна. Худлаа улиад л явах юм новш чинь.

зочин
зочин
2021-06-12 09:37

их л хэцүү байсан бол нуугаад байхдаа яахав дээ үнэхээр бензин шатахуунаас хараат байх нь цаашдаа ч муу үр дагавар гарах л болж дээ

Холбоотой мэдээ

Back to top button