Нийгмийн

Турк улсаас зургаан иргэн нутагтаа ирэх хүсэлт гаргажээ

Турк улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн тухай ЭМЯ-аас мэдээлсэн. Тэгвэл Турк дахь Монголчуудын нөхцөл байдал хэр байгаа талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Турк улсад ойролцоогоор 5000 гаруй Монголчууд бий. Тэдгээрээс коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн 30 гаруй иргэн байна гэж бидэнд мэдээлсэн. Турк дахь Монголчууд нутагтаа ирэх хүсэлтийг гаргасаар байгаа. Гэхдээ сүүлийн үед нислэг энгийн горимд шилжсэнээс хойш иргэд өргөдөл гаргах нь эрс багассан. Одоогийн байдлаар зургаан иргэн нутагтаа ирэх хүсэлт гаргасан байна” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button