НИЙГЭМ

Ресторанууд үйлчлүүлэгчдийн тоог хэтрүүлсэн зөрчил илэрчээ

УОК-ын шуурхай штаб, МХЕГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч иргэдийн гомдлын дагуу зарим ресторан, баранд шалгалт хийсэн байна. Ингэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн зэрэг зөрчлүүд гаргажээ.

Хан-Уул дүүргийн XX хороонд байрлах нэгдүгээр зэрэглэлийн ресторан, лоунж нь Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчиж, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байх, тамхины зөвшөөрөлгүй байж утаат тамхи татуулсан байж болзошгүй байна гэж ЗШШМАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат мэдээллээ.

Мөн зарим ажилчид нь вакцины хоёр тундаа хамрагдаагүй, гаднаас үйлчлүүлж буй хүмүүс хоёр тундаа хамрагдсан эсэхийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил илэрчээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button