УЛС ТӨР

Өөрөө өөртөө “дурласан” МАН

Нийгэм, эдийн засгийн хүндхэн нөхцөлүүдэд “ороолгуулна” гэдгээ мэдэхгүй МАН 100 жилийн ойн бэлтгэлээ сүржин бэлтгэсээр л байна. Улсын их баяр наадмыг яаж ийн гүрийгээд, нүсэр зохион байгуулчих санаатай. Энэ ч том хэрэг. Жижиг хавиас нь бичье гэвэл “Бэлэг дурсгалын дэлгүүр” нь байна.

Тодруулах юм бол МАН-ынхан өөрсдийн намын түүх, лого зэргийг шингээсэн бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүр нээжээ. Улсдаа цор ганц, бүх монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн нам хүчин гээд өөрсдөдөө итгэчихсэн гэлтэй. Бэлэг дурсгал хийж борлуулах хэлбэрээр орлого олох нь ч өөрөө анхаарал татах сэдэв мөн.

Өөрөө өөртөө “дурласан” МАН-ын логотой аяга, дэвтэр зэргийг хэрэглэх нь бүү хэл харахаас уур унтуу нь хүрдэг болж мэдэх цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал буцалж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. ном бэлэг дурсг#### (амьгүй зүйл)хараад уур нь хүрдэг бас “мундагаа” дарх####аагаа муутгаад дэмий биздээ

  2. Дэлгүүр энэ тэр ч гэх шиг. МАН-ын хийж байгаа ажлуудаас болоод гишүүд биднийгээ ичээгээд хэцүү байд####д оруулчих юм даа. Нөгөө нэг цүнх баригч нар нь юм болов уу, төрсөн өдрөөр нь тангараг өргүүлнэ ч гэх шиг Хэн, ямар нөхөд тэр зөвлөхүүд нь ийм онигоо болчихоор ажлуудыг сэдэж зөвлөдөг юм бол. Амабаясг####аан, жаахан нуруутай байхыг бодоорой. Алийн болгон амьтны доог болохов. Амин зүрхнээсээ хүсэх нэг зүйл байна Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Сая баахан цол, одон мед####ь тара####аа. Буруу нь ч юу байхав. Одоо энэ наадмаар сонгуульд ажилласан энэ тэр гээд одон тараадгийг болих хэрэгтэй шүү. Бас л онигоо болно.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button