ДЭЛХИЙ

БНХАУ: Их Долоогийн жижиг бүлэг дэлхийг удирдахгүй

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг ардчилсан Их Долоон орны уулзалт Их Британийн Корнвалл хошуунд болж байгаа билээ. Тус уулзалтын үеэр Их Долоогийн гишүүн орнууд дэлхийн орлого багатай улсуудад нэг тэрбум тун вакцин хандивлах болсон. Мөн БНХАУ-тай өрсөлдөж дунд болон бага орлоготой орнуудад  хөрөнгө оруулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уриалсан юм.

Ерөнхийлөгч Байден Америкийн “Build Back Better Word” төлөвлөгөөг Хятадын “Belt and Road” төслийг орлох зүйл болгохыг уриалсан аж. Үүний эсрэг БНХАУ-ын талаас Их Долоогийн удирдагчдад хандан, хэдхэн улсын нэгдсэн бүлэг дэлхийн хувь заяаг шийддэг үе өнгөрсөн хэмээжээ. Тэрхүү мэдэгдлийг Лондон дахь Хятадын элчин сайдын яамны төлөөлөгч хийсэн байна.

Хятадын элчин сайдын яамны төлөөлөгч хэлэхдээ “Дэлхийн хэмжээний шийдвэрийг цөөн тооны улс гаргадаг үе өнгөрсөн. Бид аливаа улс жижиг, том, баян, ядуу байх нь хамаагүй бүгд ижил тэгш бөгөөд дэлхийн асуудлыг бүх улстай хэлэлцээр хийн шийдэх ёстой гэж итгэдэг” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахаха
Ахаха
2021-06-14 16:06

Гоё л сонсогджын, гэхдээ шаааагааа�##� бнадааа, өөрсдөө их 1 бгуулж толгойлох гд л бнадаа

Холбоотой мэдээ

Back to top button