УЛС ТӨР

Ирц хүрэхгүй байсан тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв

Өнөөдөр /2021.06.15/ Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцээр байсан. Хэлэлцэх асуудлын дарааллын эхний хоёрыг гишүүд амжилттай хэлэлцэж, шийдвэрлэв.

Энэ хоёр нь Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай илтгэл болон Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн тайлбарыг сонсох байв. Үлдсэн асуудлууд нь холбогдох хуулийн төслүүд дээр ажлын хэсэг байгуулах тухай байлаа.

Харин ажлын хэсэг байгуулах болоход ихэнх гишүүд гарчээ. Санал хураалт явуулах гэсэн боловч бүртгэлийн санал хураалтаар ирц удаа дараа хүрэхгүй байсан тул үүгээр хуралдааныг өндөрлүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button