ДЭЛХИЙ

Пост Малоун 1.6 сая ам.доллароор алмазан соёо хийлгэжээ

Реппер Пост Малоун 1.6 сая ам.доллароор алмазан соёо хийлгэсэн байна. Хоёр алмазан соёо нийлээд 12 карат жинтэй бөгөөд Бельги улсаас авчирсан 40 карат алмазыг зүсэж янзлан хийсэн аж.

Пост Малоуны шүдийг “Ultimate Styles Dental Laboratory”-ийн гоо сайхны шүдний эмч Наоки Хаяаши,  болон Томас Коннели, Исаак Бокхоор нар суулгасан байна. Доктор Коннели “Rolling Stone”-д ярилцлага өгөхдөө “Алмазыг сүйтгэлгүйгээр нүхлэх их хэцүү. Алмазыг шүдний хэлбэртэй болгохын тулд маш их материал хаягддаг. Жишээ н гэвэл зургаан каратын соёо хийхийн тулд 12 каратын куб хэлбэртэй алмаз хэрэгтэй” хэмээжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Соёо хийхэд ашигласан тэр алмазнаас гурав эсвэл дөрвөн ширхэг алмаз гаргаж авах боломжтой байсан. Гэхдээ бид соёоны хэлбэрт оруулахын тулд маш их материал үрсэн” гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button