НИЙГЭМ

Огт вакцин хийлгээгүй 22 настай иргэн COVID-19-өөр нас баржээ

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр өнгөрсөн 24 цагт тус халдвараар өвчилсөн есөн хүн нас барсан талаар мэдээлсэн юм.

Тэдний мэдээллийг задалж үзвэл:

  • 20-25 насны нэг хүн
  • 49-59 насны 4 хүн
  • 60-69 насны нэг хүн
  • 70-79 насны нэг хүн
  • 80-аас дээш насны нэг хүн тус тус коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Харин энэ дунд вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгээгүй 22 настай иргэн багтсан талаар онцолсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button