Нийгмийн

ТОДРУУЛГА: Тээврийн жолоочдоос халдвар илэрч, “Цагаан хад”-ны нүүрсний экспорт зогсжээ

Нүүрсний экспорт зогсож Цагаан хаданд нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа цуварч, нөхцөл байдал хүндэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тиймээс энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын статистик хариуцсан эдийн засагчаас тодруулахад:

“Өнгөрсөн 24 цагийн байдлаар нүүрс экспорт гараагүй. Түүний урд өдөр ч Монгол улс нүүрс экспортолж чадаагүй. Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн БНХАУ хилийн боомтоо чангатгасан. Учир нь манай Цагаан хадан дахь нүүрсний экспортын тээврийн жолоочдоос удаа дараа шинжилгээгээр коронавирус илэрч байгаа. Тиймээс өнгөрсөн 48 цагийн байдлаар нүүрсний экспорт тэг хувьтай байлаа. Нүүрсний экспортыг оруулахгүй байгаа ч зэсийн баяжмалыг авч байгаа” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button