Нийгмийн

ТАНИЛЦ: Монгол улсын иргэдийг эрсдэлтэй хэмээж нэвтрүүлэхээс татгалзсан орнууд

Өнөөдрийн байдлаар дэлхийн 78 улс манай улсаас ирэх жуулчдын хөдөлгөөнийг хаагаад буй. Харин 113 орон хязгаарлалт тогтоосон байна. Учир нь манай улсыг гадаад ертөнц коронавирусийн өндөр эрсдэлтэйд тооцож эхэлжээ.

Уг нь халдварыг дотооддоо алдаагүй, вакцинжуулалтаар тэргүүлж буй гэх зэрэг өнцгүүдээр манай орон ялгарч байсан. Гэвч сүүлийн үед хүн амын тоонд ноогдох халдвар, ковидын нас баралтаар бид эрчимтэй тэргүүлэх болж байна. Нэг үгээр бид хилээ нээсэн ч дэлхий “үүд”-ээ хаалаа.

Ази – 22 улс: Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен

Европ – 26 улс: Герман, Итали, Голланд, Португал, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед

Хойд Америк – 4 улс: Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго

Өмнөд Америк – 6 улс: Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл

Африк – 9 улс: Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал

Далайн орнууд – 11 улс: Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. ингээд МАН ,ЗГ, ЕС Оюунэрдэнийн Аз жарг####тай Улаанбаатар , Ковидгүй зун, Хилээ нээж Жуулчид хүлээж авах бүгд Худлаа болов оо, Хөөрхий , Иргэд дээ Хүчээр шахам Хятад вакцин шахасны Ид шид нь одоо л гарч байна ш дээ

  2. Монголын төр угийн этгээд, дэлхий нийтийн жишигт үл тохирсон гаж бодлого явуулдаг ш тээ. Корона мутацлагдсан хувилбар эрчимтэй тарж дэлхий нийт хориогоо чангатгаж үүдээ хааж байхад манайх хориогоо тавьж үүдээ нээж байдаг. МАН ынхан бодлого ийм

  3. Tor zasag buruugui bolohiin tuld ingj l helj yriulj bgaashd. Bi hohuul bga bolhr vaktsin hiilggui tussan. Edgej baina. Vaktsinii 2-r tun hiilgsn nohroosoo haldwar awsan.

  4. Үгүй мөн, дүүрч байнаа? Засаг баричдаа, та нар юу бодож байна вэ? МАН-ын жирийн олон мянган гишүүд ээ, нам чинь Монголыг дэлхийн шаар шавхруу болгож байгааг та бүхэн харж байна. Та бүхэнд Монгол улс МАН хоёрын ####ь илүү үнэ цэнтэй вэ? Намаа булхайч, хулгайч нараас цэвэрлэж, Монгол улсыг авилгын засгаас чөлөөлөх боломж та бүхэнд байна уу? !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button