Нийгмийн

ТОДРУУЛГА: Халдвартай сурагчийг ЭЕШ өгүүлэх эсэхийг албаныхан мэдэхгүй байна

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2021”-ийг танхимаар ирэх сарын 01-04-ний хооронд авна. Цар тахлын үед уг шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад:

“Энэ жил ЭЕШ өгөх 40423 хүн байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж амны хаалт болон ариутгалтайгаар явуулна. Шалгалтын байрт хоёр ангийн тусгайлан бэлтгэсэн. Нэг ангид нь шинж тэмдэгтэй сурагчдыг хамгаалалтын хувцастай хянагч шалгалтыг удирдан явуулна. Харин өвчнөөр халдварласан, анхны хавьтал болсон сурагчийг тусгаарлана гэсэн шийдвэр УОК-оос гаргасан. Тиймээс шалгалтад орох боломжгүй болчхож байгаа юм. Энэ шалгалтыг зайнаас авах боломжгүй” гэсэн юм.

Тиймээс энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтдаа орж чадаагүй сурагчид ирэх жилийн шалгалтыг хүлээх болж байгаа юм. Энэ талаар хэрхэн зохицуулалт хийж, жил өнжихгүй байх тал дээр ажиллаж байгааг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад:

“Боловсролын яамны зүгээс ЭМЯ-руу бичиг илгээсэн. Тухайн бичигт коронавирусийн халдвараар өвчилсөн, анхны хавьтал болсон сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулж болох уу, оруулах бол ямар дэглэм баримталж шалгалт өгүүлэх ёстойг тусган лавласан юм. Бидний хувьд ийм нөхцөлд буй сурагчдыг шалгалт өгүүлэх байр суурьтай байгаа” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-18 15:39

Өгүүлнэ гэсэн. Тусгай өрөө бэлдэнэ гэсэн. Амьдр�##�д нь тохиолдох чух�##� ш�##�г�##�т өөрөө өгөхөөр байв�##� авах л хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-06-19 09:51

Өвдсөн нэг хүн байсан ч хамаагүй төр үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button