НИЙГЭМ

Самарт явж байгаад сураггүй алга болсон иргэд эсэн мэнд олджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаа нь энэ сарын 8-нд явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр нь ядарч эцээд замд үлджээ. Үлдсэн нэг нь нас барж, нөгөө нь сураггүй болоод байсан юм.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар очих явцад энэ сарын 16-ны өдөр 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэй нь отгоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.

Эрлийн бүлэг Хотгойн рашаан гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отогт энэ сарын 17- ний 17:08 цагт очиход иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан П, 50 настай, эрэгтэй, П,56 настай, эрэгтэй нар өдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болжээ.

Тус хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Хотгойн рашаан гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, энэ сарын 18-ний 21:00 цагт отогт очсон байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр Байшинт-Уул гэдэг газраас эсэн мэнд олжээ. Эрлийн бүлэг өчигдөр 00:00 цагт ангийн байрлалд ирсэн байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button