ДЭЛХИЙ

БНХАУ “Sinovac”-ийн вакциныг хүүхдүүдэд баталжээ

БНХАУ гурваас дээш насны хүүхдүүдэд “Sinovac Biotech” компанийн бүтээсэн вакциныг тарихыг зөвшөөрсөн байна. Хүүхдүүд хэзээнээс эхлэн вакциндаа хамрагдаж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. “China Central Television”-д тус компанийн гүйцэтгэх захирал Ин Вэйдун хэлэхдээ нэг болон хоёрдугаар шатны туршилтад хэдэн зуун хүн оролцсон бөгөөд “CoronaVac” вакцин хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон гэжээ.

ДЭМБ энэ сарын 1-ны өдөр “Sinovac Biotech” компанийн бүтээсэн вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосон. Харин “Sinopharm” компанийн вакциныг өнгөрсөн сарын эхээр баталсан билээ. Одоогийн байдлаар ДЭМБ “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”, “Moderna”, “Johnson&Johnson”, “Sinovac”, “Sinopharm” компаниудын вакциныг батлаад байгаа юм.

Дэлхийн зарим улс “Pfizer/BioNTech”-ийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн. Тэдгээр улсуудад Бразил, Их Британи, АНУ болон Европын Холбооны улсууд багтаж буй

Эх сурвалж: Bangkok Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 13:31

ТУШААЛ АВСАН ЦЭРЭГ ШИГ ХҮҮХДҮҮДЭД МИНЬ ШАХНА ГЭЭД БИТГИЙ ЧИЧРЭЭД БАЙГААРАЙ ХҮҮК ОЮУК ХОЁРОО. ЧАДНА ШҮҮ ЭНЭ ТОЛГОЙГҮЙ НӨХДҮҮД

Зочин
Зочин
2021-06-22 08:50

За юүгхэв

Холбоотой мэдээ

Back to top button