ДЭЛХИЙ

Усэйн Болт хоёр ихэр хүүхэдтэй болжээ

Алдарт ойрын зайн гүйлтийн тамирчин Усэйн Болт хоёр ихэр хүүтэй болсон байна. 34 настай Болт энэ мэдээгээ Аавуудын өдрөөр Инстаграм хуудас дээрээ нийтлэл оруулж зарлажээ. Олимпын аварга тэрбээр эхнэр Каси Беннет, нэг настай охин Олимпиа Лайтнинг болон хоёр ихэр хүүтэйгээ авахуулсан зургаа тавьсан байна.

https://www.instagram.com/p/CQWeB5dFGB0/

Хосууд хүүхдүүддээ Тандер Болт, Сэйнт Лео Болт гэдэг нэр өгсөн аж. Мөн Беннет өөрийн Инстаграм хуудас дээрээ нийтлэл оруулж Болтыг “Бяцхан хүүхдүүдийнхээ хамгийн гайхалтай аав” гэж бичжээ. Тэдний охин Олимпиа 2020 оны тавдугаар сард төрсөн бөгөөд түүний нэрийг хоёр сарын дараа зарласан юм.

https://www.instagram.com/p/CQWelwZBOGS/

Ямайк гаралтай домогт тамирчин Болт 2017 онд зодог тайлсан билээ. Тэрбээр одоог хүртэл 100, 200 метрийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг барьдаг. Болт спортын замналынхаа турш 23 удаа томоохон тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button