ДЭЛХИЙ

Пол Волкерын “Toyota Supra” машин 550 мянган ам.доллароор зарагджээ

Анх 2001 онд “Fast and Furious” анхны анги гарахад Пол Волкерын унасан улбар шар өнгийн “Toyota Supra” машин дуудлага худалдаагаар орж 550 мянган ам.доллароор зарагдсан байна. Тэрхүү 1994 оны “Toyota Supra”-г Эдди Пол “Shark Shop”-доо угсарсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр Лас Вегас хотод дуудлага худалдаагаар зарагджээ.

Тус машиныг үр мэдэгдэх эрхэм утсаар үнэ хэлж худалдан авсан байна. Тэрхүү дуудлага худалдаанд нийтдээ арав гаруй хүн оролцжээ. Пол энэ “Toyota Supra”-г “Fast and Furious” киноны нэг болон хоёрдугаар анги дээр унадаг. Түүний дүү Коди дуудлага худалдааны талаар “Киноны хэсэг дээр ашигласан машин болохоор хэдээр зарагдахыг нь мэдэхгүй байна л даа, гэхдээ их үнэд хүрэх байх”  гэсэн байна.

“Fast and Furious” киноны эхний анги дэлхийн даяар 351.8 сая ам.долларын ашиг олсон. Харин тус киноны хоёр дахь анги 363.4 сая ам.долларын ашигтай байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button