УЛС ТӨР

Д.Сумъяабазар: Гандангийн дэнжийг аялал, жуулчлалын төв болгож хөгжүүлнэ

Өнөөдөр /2021.06.23/ Засгийн газар хуралдаж, тодорхой 20 орчим асуудлыг хэлэлцэж байна. Үүгээр Нийслэл Улаанбаатар хотод холбогдох зарим асуудал ч хэлэлцэгдсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч болоод Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар тайлбар өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Засгийн газар түүхэн гэж хэлж болох шийдвэрүүдийг гаргалаа. Нэгт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар боллоо. Хоёрдугаарт, хотын түгжрэлийг бууруулах ажлын явцын мэдээллийг сонслоо. Мөн Гандантэгчинлэн хийдийн ойр орчмыг аялал жуулчлалын бүс болгох төслийг хэлэлцлээ.

Хууль долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэж байгаа. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, реформ хийх агуулгатай. Хотыг нэг төвтөөс олон төвт хот болгох гол зохицуулалт орсон. Мөн дагуул хот байгуулах асуудлууд багтсан. Хөшигийн хөндийн цогцолбор төв байгуулахаар тусгайлан оруулсан. Ер нь эдийн засгийн чөлөөт бүс болгох агуулга давхар орж ирнэ.

1992 онтой харьцуулахад асар их ачааллыг хот үүрдэг болсон, харьцуулшгүй гэж хэлж болно. Тэгэхээр цоо шинэ бодлого, зохицуулалт хэрэгтэй. Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулахад хот өөрийн хүчин чадлаар шийдэхэд асар хэцүү юм байна. Тэгэхээр Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй гэдэгт нэгдсэн. Цаашлаад Ерөнхийлөгчийн дэмжлэг ч орох хэрэгтэй.

Гандангийн ойр орчимд ойрын 100 жил дотор төлөвлөлт хийгээгүй. Тэгэхээр энд аялал, жуулчлалын төв байгуулах тогтоол гарч байна. Автомашингүй бүс болгох тал дээр онцгой анхаарна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2021-06-23 13:05

Цаг үеэ мэдэрдэггүй шаар вэ

Зочин
Зочин
2021-06-23 13:29

Аль коммунизмын үед л ганданг ингэнэ гэж яридаг байлаа одоо ч хэвээрээ шив

Нэгэн ахмад.
Нэгэн ахмад.
2021-06-24 10:07

Заа болжээ. Сайхан мэдээ байна.

Холбоотой мэдээ

Back to top button