УЛС ТӨР

12-оос дээш настай хүүхдүүдэд ирэх даваа гарагаас вакцин тарина

16-аас дээш насны хүүхдүүдэд эцэг, эхчүүдийнх нь зөвшөөрөлд үндэслэн Pfizer нэрийн вакциныг хийхээр болсон. Тэгвэл ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүд ч үүнд хамрагдаж эхлэх юм байна.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Холбогдох үйлдвэр лүү холбогдоход 12-оос дээш насны хүүхдүүдэд уг вакциныг тарьж болно гэсэн. Мөн энэ чиглэлийн зөвшөөрлийг ДЭМБ-аас аваад байна. Иймд ирэх даваа гарагаас, эцэг эхчүүдийн зөвшөөрөлд үндэслэн хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button