НИЙГЭМ

“Цагаан хад” суурьшлын бүсэд долдугаар сарын 6 хүртэл хөл хорино

Өмнөговь аймгийн Засаг дарга “Цагаан хад” суурьшлын бүсэд маргааш буюу зургадугаар сарын 24-ний 06.00 цагаас эхлэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Тус аймгийн хувьд халдвар бүртгэгдээгүй, “Ногоон бүс” хэмээн зарлагдаж байсан. Тэгвэл коронавирусийн 14 тохиолдол бүртгэж аваад буй талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлээд буй юм.

Энэ хүрээнд халдварын нөхцөл байдлыг өргөн хүрээнд алдахгүйн тулд “Цагаан хад” суурьшлын бүсэд ийн тэг зогсолт хийж, бүх ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон гэх мэдээлэл байна. Хөл хорио тогтоосон энэ хугацаа долдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button