ДЭЛХИЙ

Тэнцвэр муутай хүмүүст зориулан өмсдөг сүүл бүтээжээ

Японы судлаачид амархан бүдэрч унадаг, тэнцвэрээ алддаг хүмүүсийн асуудлыг өвөрмөц аргаар шийджээ. Токио хотын Кэйо их сургуулийн судлаачдын баг өмсдөг сүүл бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийг биедээ зүүснээр хүмүүс амьтдын нэгэн адил тэнцвэрээ сайн хадгалах гэнэ. Судлаачид сүүл нь нэмэлт тулгуурын үүрэг гүйцэтгэдэг хөхтөн амьтад болон бусад нугаламт амьтдыг сайтар судалсны дүнд уг төхөөрөмжийг бүтээсэн байна.

Нэг метрийн урттай, өргөн сүүлийг хүний бэлхүүс хэсэгт байрлуулахад уран зөгнөлт киноны дүртэй төстэй харагдаж байгаа бөгөөд уг төхөөрөмж нь амьтдын сүүлтэй адил эргэж мушгирдаг.

Мэдрэгчүүд болон дөрвөн хиймэл булчингийн тусламжтай уг сүүл нь өмссөн хүнийхээ хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэх юм. Жишээлбэл, хэрэв та зүүн тийшээ хазайвал сүүл баруун тийшээ савлах гэнэ. Энэхүү эсрэг хөдөлгөөн нь биеийн тэнцвэрт байдлыг улам тогтворжуулахад тустай хэмээжээ.

С.ХОНГОРЗУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button