НИЙГЭМ

Үнэ хөөрөгдөж тээвэр хийсэн иргэн, ААН-үүдийг 38 сая төгрөгөөр торгожээ

БНХАУ-тай залгаа хилийн боомтууд дээр саатал үүссэнийг далимдуулж ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэн, ААН-үүд хөлсөө нэмсэн.

Тэгвэл уг асуудал дээр ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. Улмаар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 19-ны хооронд үнэ хөөрөгдөн тээвэр хийсэн есөн иргэн, нэг ААН-ийг зөрчлийн хэрэг нээжээ. Ийн 38 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон 243 сая төгрөгийг хураахаар болсон талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-30 21:39

яг хурааж чадах уу?

Си
Си
2021-06-30 21:53

Хуцаад байлгүй оруулаач наад ачаагаа наадах чинь дандаа хужаа хог биш дамжин өнгөрч байгаа бараа шдээ

Холбоотой мэдээ

Back to top button